Улсын хэмжээнд 2024 оны эцэст 57.6 сая толгой мал тоолуулжээ.
Малыг төрөл тус бүрээр нь авч үзвэл:
- 4.7 сая адуу,
- 5.1 сая үхэр,
- 480.6 мянган тэмээ,
- 24.5 сая хонь,
- 22.9 сая ямаа,
Улсын хэмжээнд мал тооллогын дүнгээр 249.5 мянган малтай өрх тооллогод хамрагдаж, 2023 оныхоос 1.6 мянгаар өссөн байна. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд:
- 50 хүртэлх малтай өрх 13.0 хувиар,
- 51-200 хүртэлх малтай өрх 4.4 хувиар өсжээ. Харин:
- 201-500 малтай өрх 4.7 хувиар,
- 501-999 малтай өрх 12.9 хувиар,
- 1000-2000 малтай өрх 28.3 хувиар,
- 2001-ээс дээш малтай өрх 49 хувиар буурсан байна.
Малтай нэг өрхөд ногдох малын тоо 2024 онд дунджаар 230 болж, өмнөх оныхоос 30 толгой мал буюу 11.5 хувиар буурсан. Малтай нэг өрхөд 19 адуу, 20 үхэр, 2 тэмээ, 98 хонь, 91 ямаа ногдож байна.
Малчдын тоо, аймаг, нийслэлээр
Мал тооллогын 2024 оны дүнгээр нийт малтай өрхийн 195.7 мянга нь жилийн дөрвөн улиралд малаа маллаж, амьжиргааны эх үүсвэр болгодог.
Малчин өрхийн тоо 2023 оныхоос 6.5 мянгаар нэмэгджээ.
Өрхүүдийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд:
- 50 хүртэлх малтай өрх 25.1 хувиар,
- 51-200 хүртэлх малтай өрх 10.6 хувиар нэмэгдсэн. Харин:
- 201-500 малтай өрх 2.4 хувиар,
- 501-999 малтай өрх 12.1хувиар,
- 1000-2000 малтай өрх 28.1 хувиар,
- 2001-ээс дээш малтай өрх 48 хувиар цөөрсөн байна.
Малчин нэг өрхөд ногдох малын тоо 2024 онд дунджаар 269 болжээ. Энэ нь 2023 оныхоос 40 толгой мал буюу 12.9 хувиар буурсан. Нэг өрхөд 21 адуу, 23 үхэр, 2 тэмээ, 115 хонь, 108 ямаа ногдож байна.
Малчин өрхийн зарим үзүүлэлт, аймаг нийслэлээр
Малчин өрхийн 83.2 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 75.5 хувь нь телевизортой, 63.6 хувь нь автомашинтай, 48.8 хувь нь мотоциклтой байна.
Монгол Улсын хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 308.7 мянган хүн мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Малчдын тоо 2023 оныхоос 10.4 мянгаар нэмэгдсэн байна.
Нийт малчдын хувьд:
- 185.4 мянга нь эрэгтэй,
- 123.3 мянга нь эмэгтэй,
Малчдын мэдээлэл, насны бүлгээр, 2024 онд
Малчдын тоог аймгаар, 2023 оныхтой харьцуулахад, Говьсүмбэр Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймагт 5 - 338-аар буурсан. Бусад аймгуудад 27 - 1233-аар өссөн байна.
Малчдыг насны бүлгээр авч үзэхэд:
- 5.6 хувь нь 24 хүртэлх насны,
- 18.9 хувь нь 25-34 насны,
- 27.1 хувь нь 35-44 насны,
- 27.2 хувь нь 45-54 насны,
- 14.5 хувь нь 55-64 насны,
- 6.7 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байна
Эрүүл мэндийн даатгалд 191.6 мянган малчин хамрагдсан байна. Даатгалд хамрагдсан малчдын 146.1 мянга нь 25-54 насныхан байна.
Малын тоо, сая толгой аймаг нийслэлээр
Улсын хэмжээнд Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлж байна. Мал тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг нийт 5.2 сая толгой мал тоолуулж тэргүүлжээ. Харин Өвөрхангай аймаг 5.1 сая толгой, Төв аймаг 4.2 сая толгой, Архангай аймаг 4.1 сая толгой, Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулж удааллаа.
Малын төрлөөр авч үзвэл:
-Адуун сүргийн тоогоор Архангай аймаг 444.9 мянган толгой, Дорнод аймаг 438.2 мянган толгой, Төв аймаг 433.7 мянган толгой, Өвөрхангай аймаг 404.4 мянган толгой, Хөвсгөл аймаг 375.9 мянган толгой;
-Үхэр сүргийн тоогоор Архангай аймаг 665.0 мянган толгой, Хөвсгөл аймаг 627.6 мянган толгой, Өвөрхангай аймаг 367.4 мянган толгой,Булган аймаг 358.0 мянган толгой, Төв аймаг 356.9 мянган толгой;
-Тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймаг 148.2 мянган толгой, Дорноговь аймаг 58.1 мянган толгой, Баянхонгор аймаг 52.6 мянган толгой, Говь-Алтай аймаг 50.1 мянган толгой, Дундговь аймаг 45.4 мянган толгой;
-Хонин сүргийн тоогоор Өвөрхангай аймаг 2485.8 мянган толгой, Хөвсгөл аймаг 2261.5 мянган толгой, Төв аймаг 2070.4 мянган толгой, Архангай аймаг 1805.9 мянган толгой, Дундговь аймаг 1611.8 мянган толгой;
-Ямаан сүргийн тоогоор Баянхонгор аймаг 2391.0 мянган толгой, Говь-Алтай аймаг 1919.1 мянган толгой, Хөвсгөл аймаг 1894.6 мянган толгой, Өвөрхангай аймаг 1858.4 мянган толгой, Ховд аймаг 1817.5 мянган толгойгоор тэргүүлж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 507.9 мянган толгой, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 487.1 мянган толгой, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум 395.3 мянган толгой, Өвөрхангай аймгийн Баянгол сум 381.9 мянган толгой, Хөвсгөл аймгийн Арбулаг сум 381.7 мянган толгой мал тоолуулж улсын хэмжээнд тэргүүлжээ.
Нийт сүрэгт 5 хошуу малын эзлэх хувь, жил бүрийн эцэст
Мал тооллогын дүнгээр 2024 онд, нийт сүрэгт хонь 42.5 хувь, ямаа 39.8 хувь, үхэр 8.8 хувь, адуу 8.1 хувь, тэмээ 0.8 хувийг эзэлж байна. Сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20 нэгж хувиар өсөж, харин хониных 15.8 нэгж хувиар, үхрийнх 2.2 нэгж хувиар, адууных 0.6 нэгж хувиар, тэмээнийх 1.3 нэгж хувиар буурчээ.