x

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв

Дөнгөж сая албан тушаалаа шилжүүлсэн АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден өөрийн дөрвөн жилд улс орныхоо эдийн засгийг өсгөж, Парисын уур амьсгалын гэрээнд оролцсон, гадаад бодлогоор ололт ихтэй байсан гэж тайлагнасан үгээр албаа дуусгалаа. Гэтэл Америкийн сонгогчид ба шинжээчид ерөнхийлөгчийнхөө бодлого, түүний үр дагаврыг огт өөрөөр үнэлэв. Байден ерөнхийлөгч ямар ололттой, юуг нь гүйцээж чадсангүй вэ?


2020 онд юу Байденд ялалт авчрав

  • Жо Байден 2020 онд COVID-19 ид хүчээ авсан үед АНУ-ын Ерөнхийлөгч болов. Үүнээс өмнө тэр хоёр удаа төрийн тэргүүний сонгуульд оролцоод амжилт олоогүй юм. Нийтээрээ түүнийг үг хэлээр дорой байсан гэж үзэж, амжилт гаргаж чадаагүй хэмээдэг байв. Харин цар тахлын хорио цээрийн улмаас нэр дэвшигч бараг олны өмнө харагдаагүй. Мөн түүний өмнөх ерөнхийлөгч Дональд Трампыг цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хямралыг үүсгэсэн гэж буруутгаж байснаас сонгогчид Байдены төлөө бус, Трампын эсрэг санал өгсөн хэрэг болж таарсан.
  • Байдены сонгуулийн кампанит ажил цагдаагийн баривчилгааны үеэр нас барсан өнгөт арьстан Жорж Флойдын хэрэгтэй давхцсан. Тэр явдлаас үүдэн өрнөсөн Black Lives Matter хөдөлгөөн сонгогчдыг ардчилагч нарыг дэмжихэд томоохон нөлөө үзүүлсэн. Гэхдээ Байдены засаг барилтын төгсгөлд хууль бус цагаачдын үйлдсэн гэмт хэрэг, тухайлбал оюутан бүсгүй Лейкен Райлийн амийг хөнөөсөн хэргийн улмаас нийгэмд бухимдал үүсч, энэ нь Бүгд найрамдах нам болон Дональд Трампын нэр хүндийг өсгөсөн.

Эдийн засгийн өөрчлөлт

  • Цар тахлын үеэр Байдены засаг захиргаа хатуу хязгаарлалт тогтоож, “мөнгөөр хямралыг унтраах” бодлого баримталсан нь шүүмжлэл дагуулсан. Иргэд болон бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ч энэ бодлогын улмаас инфляци 2021 оны зун 30 жилийн хугацаанд анх удаа 5%-иас давсан бөгөөд жилийн дараа энэ тоо бараг хоёр дахин нэмэгджээ. Байден үнийн өсөлтийг Владимир Путины үйлдэл, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй гэж тайлбарласан.
  • Байдены засаг захиргаа дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл хэрэгжүүлсэн ч судлаачид эдгээрийг бодлогогүй зарлага, эдийн засгийн үр дүнгүй төслүүд гэж шүүмжилжээ.
  • Сүүлийн үгэндээ Байден АНУ-д шинэ олигархи үүсэн, эрх мэдэл цөөнхийн гарт төвлөрч буйг, чөлөөт хэвлэлд заналхийлэл нүүрлэснийг онцлов. Гэвч Ардчилсан намын гол ивээн тэтгэгчдийн дунд крипто аж үйлдвэрийн төлөөлөгчид болон Илон Маск, Жефф Безос зэрэг томоохон бизнес эрхлэгчид багтдаг.

Дэлхийн үйл явдалд нөлөөлсөн нь

  • Байдены засаг захиргаа Америкийг дэлхийн арбитр гэж үздэг орнуудын хувьд харилцаагаа эрс сулруулсан. Энэ хугацаанд дэлхийд хоёр том сөргөлдөөн гарч, АНУ аль алинд нь оролцож, асуудлыг хурцатгажээ.
  • Афганистанаас Америкийн цэргийг гаргасан явдлыг томоохон бүтэлгүйтэл гэж АНУ-д үнэлдэг. 2021 онд хайнга, зохион байгуулалт муутайгаар хэрэгжүүлсэн энэ ажиллагааны үр дүнд афганчууд, америкчууд аюулд өртөж, засгийн газар нуран унасан.
  • Байдены засаг Украинд 200 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн нь Европын зах зээлээс Оросыг шахах, өөрсдийн эрчим хүчний үнэтэй хийг нийлүүлэх боломж олгосон.
  • Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсч, ХАМАС бүлэглэл Израильд халдлага үйлдсэнээс бүс нутгийн мөргөлдөөн эхэлсэн. Гэхдээ Трампын тангараг өргөхөөс өмнө гал зогсоох тохиролцоонд хүрсэн.

Түүнийг америкчууд хэрхэн дурсан үлдэх вэ

  • Gallup судалгааны төвийн мэдээлснээр Байдены засаглалын гол асуудлуудад цагаачдын хямрал, эдийн засгийн байдал багтаж байна. Түүнийг улс орныхоо байр суурийг алдаж, баян хоосны ялгааг нэмэгдүүлсэн, цагаачлал, гэмт хэргийн өсөлтийг өдөөсөн гэж үздэг.
  • Судалгаагаар, үндэсний батлан хамгаалах, татвар, цагаачлалын бодлогын талаар Байден өмнөх ерөнхийлөгч нараас муу үнэлгээ авсан.

Ямар схемд холбогдов

  • АНУ-ын Конгрессийн хяналт шалгалтын хороо Жо Байден болон түүний гэр бүлийн авлигын схемүүдийг шалгасан. Гэр бүлийн гишүүдэд 20 сая ам.долларын авлигын мөнгө орсон нь батлагджээ.
  • Байдены хүү Хантер Байдены хууль бус үйлдэлтэй холбоотой хэргийг шүүх эцэслэн шийдэж, 25 жил хүртэл хоригдох ял оноохоор байсан ч Жо Байден хүүгээ өршөөсөн юм.

Эх сурвалж: Iz.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна 4 цаг 14 мин С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар УАШТ-д долоо дахь удаагаа түрүүллээ 4 цаг 21 мин Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулна 4 цаг 22 мин Газрын ховор элементүүд ашиглахгүйгээр цахилгаан хөдөлгүүр бүтээжээ 4 цаг 23 мин Хятадад бүтээсэн "хиймэл нар" шинэ дээд амжилт тогтоов 4 цаг 24 мин Шадар сайд Т.Доржханд Давосын эдийн засгийн 55 дугаар чуулганд оролцож байна 4 цаг 27 мин 100 сая төгрөгийн шагналын сантай мөсөн сурын харвааны тэмцээн болно 4 цаг 29 мин Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад анхаарна 4 цаг 30 мин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 2000 зул өргөж хүндэтгэл үзүүллээ 4 цаг 31 мин Н.Жоковичоос Австралийн телевизийн хөтлөгч уучлал гуйжээ 4 цаг 34 мин АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жозеф Байден юугаар дурсагдан үлдэв 4 цаг 42 мин Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм 10 цаг 22 мин Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай 10 цаг 25 мин Болливудын одыг хутгалсан сэжигтнийг баривчилжээ 10 цаг 34 мин Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ 10 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдэж, 19 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 37 мин ӨНӨӨДӨР: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно 10 цаг 39 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө 10 цаг 40 мин Орхон аймагт "Өдөр бүр сүү" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ 10 цаг 41 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байна 10 цаг 44 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top