Хятад улс өөрийн хөгжүүлсэн цөмийн хайлуулалтын судалгааны реактор буюу "хиймэл нар"-аар дэлхийн шинэ дээд амжилт тогтоосон байна. Энэхүү технологи нь халуун цөмийн урвалын тусламжтайгаар байгальд ээлтэй, хязгааргүй эрчим хүч гаргах зорилготойгоор бүтээгдсэн.
Шинжээчдийн мэдээлснээр, EAST (Experimental Advanced Superconducting Tokamak) нэртэй энэ реактор 120 сая градус цельсийн температурт 403 секундийн турш ажилласан нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Энэ нь нарны төвд байдаг температураас даруй 7 дахин их юм.
"Хиймэл нар"-ыг хөгжүүлэх гол зорилго нь нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг бууруулж, ирээдүйд тогтвортой эрчим хүчний эх үүсвэр бий болгох юм. Туршилт амжилттай болсон нь Хятад улсыг цөмийн хайлуулалтын судалгааны салбарт дэлхийд тэргүүлэх байр сууриа бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Энэхүү амжилт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цэвэр эрчим хүчний ирээдүйг бий болгоход томоохон түлхэц өгөх алхам гэж шинжээчид үзэж байна.