x

Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 7 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 14-19 хэм, цас багатай энгэр газар болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 5-9 хэм хүйтэн байна.

 

Цаг агаарын урьдчилсан төлөв: 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, 30-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 28-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа 2 цаг 57 мин Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо илэрч магадгүй байна 3 цаг 17 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг амьтанд ээлтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ 3 цаг 22 мин “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн шинэ агуулахтай боллоо 3 цаг 25 мин “Арсенал” 15 удаагийн аварга “Реал Мадрид”-ыг хожин, 2009 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа 3 цаг 28 мин Баруун аймгуудад бороо, нойтон цастай, Алтайн уулархаг бүсэд шороон шуургатай байна 3 цаг 29 мин Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон 3 цаг 30 мин АНУ Хятадыг шахахын тулд 70 гаруй орны тарифыг бууруулах нөхцөл тавив 3 цаг 31 мин LEGO компанийг эзэмшигч Майкл Хэлби цанаар гулгаж яваад осолдож, нас баржээ 3 цаг 32 мин Хонда, Ниссан компаниуд зарим үйлдвэрээ АНУ руу шилжүүлнэ 4 цаг 0 мин Жү Вэнжүн дэлхийн аварга цолоо хамгааллаа 4 цаг 4 мин АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа 4 цаг 8 мин Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлнэ 4 цаг 12 мин Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа 4 цаг 22 мин “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо 4 цаг 26 мин “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа 4 цаг 29 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 31 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 5 цаг 26 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд ши... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top