Хятадын шатарчин Жү Вэнжүн аварга цол горилж буй нутаг нэгт өрсөлдөгч Тан Жүниг хожсоноор дэлхийн аварга цолоо хамгааллаа.
Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын титмийн төлөөх тоглолтын ес дэх өрөгт шатарчид тэнцсэнээр сонгодог шатрын дүрмээр 12 өрөг үргэлжлэх ёстой байсан тоглолтыг Жү Вэнжүн 6,5:2,5 онооны харьцаагаар илт давамгайлжээ. Эхний зургаан өрөг Шанхай хотод болсон бол дараа нь хоёр шатарчин Чүнцин хотод өрсөлдлөө.
Өдгөө 34 настай Жү Вэнжүн 2018 онд Тан Жүниг хожсоноос хойш аваргын титмийг эзэмшиж байгаа юм. Үүнээс хойш тэрбээр 2018 онд Оросын шатарчин Екатерина Лагно, 2020 онд Александра Горячкина, мөн 2023 онд Хятадын шатарчин Лэй Тинжэ нарыг хожиж, аваргын цолоо амжилттай хамгаалжээ. Харин 33 настай Тан Жүни 2017 онд дэлхийн аварга болж байв.
Эмэгтэйчүүдийн аваргын титмийн төлөөх тоглолтын шагналын сан 500 мянган евро юм.
Эх сурвалж: ТАСС