x

АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам болон байнгын хорооны зарим гишүүд энэ сарын 16-нд АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа.

АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж сургуулийнхаа талаар товч танилцуулга хийснээр уулзалт, хэлэлцүүлэг эхэлсэн. Тэрбээр, АШУҮИС нь 1700 ажилтан, албан хаагч, 15 мянган оюутантай. Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай, Архангай гэсэн 4 аймагт салбар сургуультай. Архангай аймаг дахь салбар сургуулийг өргөтгөж, сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж байна гэдгийг онцлоод, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, онцлох хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулав. Тус сургуульд англи хэлээр эмч бэлтгэх, анагаах ухаан магистрын нэгдмэл хөтөлбөрүүдээс гадна МУБИС-тай хамтран “Эрүүл мэндийн боловсрол арга зүй”, ХААИС-тай хамтран “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. АШУҮИС төрийн өмчийн сургуулиудаас эрэмбээрээ дэлхийд 2568, азид 979, Монгол Улсдаа 2 орж байна. Манай сургууль 2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна гэв.

Энэхүү танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар байр сууриа илэрхийлж, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар харилцан ярилцав. Тухайлбал, тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ирэх 2026 оныг боловсролыг дэмжих жил болгохоор Засгийн газрын түвшинд ярилцаж байна. Тиймээс боловсролын салбарын хөгжилд томоохон дэвшил гарна гэдэгт итгэж байна. АШУҮИС-ийн үйл ажиллагаа бол манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур юм. Тиймээс УИХ-ын байнгын хороо эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийхэд хамтран ажиллахын тулд танай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна гэв.

Түүний дараа байнгын хорооны гишүүд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн амбулатори болон тасгуудаар явж үйл ажиллагааг нь сонирхлоо. Тус эмнэлгийн захирал М.Адилсайхан, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон сүүлийн үеийн тоног төхөөрөмж зэргээ нэг бүрчлэн танилцуулсан. Монгол-Япон эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж, 2019 оны зургаадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Манай улсын хувьд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлсэн анхны эмнэлэг гэдгээрээ онцлог. Амбулаторийн үндсэн болон нарийн мэргэжлийн 28 кабинеттэй, 90 ортой эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа талаараа танилцуулаад, 350 ортой шинэ эмнэлэг барих зураг төслөө боловсруулан, холбогдох яамтай хамтран ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө.

Монгол анагаах ухааны олон улсын сургууль, хүрээлэнгийн захирал Ч.Батнайрамдал, Анагаах ухааны сургуулийн захирал Я.Энхтөр нар сургуулийн анги, танхим, лабораториудаараа явж танилцуулга хийв. Тухайлбал, тус сургуулийн Ур чадварын төв буюу англи хэлээр хүний их эмчийн хөтөлбөрөөр бэлтгэгдэж буй оюутнуудтай уулзлаа. Энэ хөтөлбөрт 312 гаруй оюутан суралцаж байгаагаас 9 орны 40 гаруй нь гадаад оюутан ажээ. Байнгын хорооны гишүүд эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай танилцсаны дараа санал солилцож ярилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 20 цаг 6 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 20 цаг 7 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 20 цаг 8 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 20 цаг 8 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 20 цаг 9 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 20 цаг 10 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 20 цаг 11 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 20 цаг 13 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 20 цаг 14 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 20 цаг 15 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 20 цаг 16 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 20 цаг 17 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 20 цаг 18 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 21 цаг 54 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 21 цаг 58 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 22 цаг 12 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 22 цаг 15 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top