x

Цас орж, цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

Өнөөдөр шөнө ихэнх нутгаар: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 29-34 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, цас багатай энгэр газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 34-39 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа 1 цаг 53 мин Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо илэрч магадгүй байна 2 цаг 13 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг амьтанд ээлтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ 2 цаг 18 мин “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн шинэ агуулахтай боллоо 2 цаг 20 мин “Арсенал” 15 удаагийн аварга “Реал Мадрид”-ыг хожин, 2009 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа 2 цаг 23 мин Баруун аймгуудад бороо, нойтон цастай, Алтайн уулархаг бүсэд шороон шуургатай байна 2 цаг 24 мин Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон 2 цаг 26 мин АНУ Хятадыг шахахын тулд 70 гаруй орны тарифыг бууруулах нөхцөл тавив 2 цаг 27 мин LEGO компанийг эзэмшигч Майкл Хэлби цанаар гулгаж яваад осолдож, нас баржээ 2 цаг 28 мин Хонда, Ниссан компаниуд зарим үйлдвэрээ АНУ руу шилжүүлнэ 2 цаг 56 мин Жү Вэнжүн дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 0 мин АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа 3 цаг 3 мин Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлнэ 3 цаг 8 мин Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа 3 цаг 17 мин “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо 3 цаг 21 мин “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа 3 цаг 24 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 27 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 3 цаг 32 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 4 цаг 22 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд ши... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ
Top