Интернэтээр олон удаа иш татагдсан шинжлэх ухааны бүтээлийг хянадаг Altmetric компани өнгөрсөн оны шинжлэх ухааны шилдэг ажлуудын чансааг гаргажээ.
Өнгөрсөн онд тус компани нь 2,8 сая шинжлэх ухааны өгүүллийн тухай 25 сая удаа цахим сүлжээгээр иш татсаныг тоолон судалсан байна. Хамгийн их иш татагдсан бүтээл нь “Мария” хар шуурганы дараа Пуэрто-Рико-д үхэл нэмэгдсэн тухай өгүүлэл байв. Эхлээд 64 хохирогчийн тухай мэдээлсэн Засгийн газрын мэдээлэлд нь эргэлзсэн хүмүүс олон байв. Эрдэмтдийн тооцон дүгнэснээр гамшигт амь үрэгдэгчдийн тоо албаны мэдээнээс 70 дахин их байлаа.
Хоёрдугаарт нь нийтийн сүлжээгээр "хуурамч" тараагдаж байгаа тухай судалгаа оржээ. АНУ-ын Массачусетсын технологийн их сургуулийн мэргэжилтнүүдийн судалгаа нь худал мэдээлэл үнэн мэдээллээс хамаагүй илүү хурдтайгаар сүлжээгээр тархаж буйг харуулсан байна.
Харин хүний бие организмд алкогол хэрхэн нөлөөлдөг тухай судалгаа гуравдугаарт оржээ. Эрдэмтдийн олон улсын баг 195 орны 28 сая хүний тухай мэдээллийг дүгнэн цэгнэж үзсэн байна. Ингээд 15-49 насныхны үхлийн гол шалтгаан нь алкоголь гэж тогтоолоо. Тэдний дүгнэлтээр 2016 онд дэлхийн гурван сая хүн архинаас болон амиа алджээ. Архинаас бүрэн татгалзах нь архийг хэрэглэх аюулгүй төвшин гэж эрдэмтэд хэлсэн байлаа.
М.Цогт