АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын бүх бараанд татвар ногдуулах бодлогоо зарласны дараа дэлхийн тэргүүлэх банк, судалгааны төвүүд АНУ-ын эдийн засаг унаж болзошгүй эрсдэл өндөрссөн талаар анхаарууллаа. Түүний энэ мэдэгдэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хийгдсэн бөгөөд дараах өдрүүдэд хөрөнгө оруулалтын томоохон банкууд уналтын магадлалыг эрс нэмэгдүүлжээ.
Тухайлбал:
-
J.P. Morgan уналтын таамгаа 40 хувиас 60 хувь болгон өсгөсөн,
-
Goldman Sachs эхлээд 20 хувиас 35 хувь, дараа нь 45 хувь болгож ахиулсан,
-
S&P Global магадлалын тооцоог 25 хувиас 30–35 хувь болгож шинэчилсэн байна.
Мөн:
-
HSBC банк АНУ-ын эдийн засаг унах магадлалыг 40 хувь гэж дүгнэсэн бол
-
Bank of America,
-
Royal Bank of Canada,
-
Barclays (Их Британи),
-
Deutsche Bank (Герман),
-
UBS (Швейцарь) зэрэг банкууд ч эрсдэлийг онцолж, хөрөнгө оруулагчдад болгоомжтой байхыг зөвлөжээ.
Эдгээр банкуудын үзэж буйгаар гадаадын бараанд өргөн хүрээтэй татвар ногдуулах нь хэрэглээний үнийг өсгөж, нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсгэж, улмаар дотоодын хэрэглээ болон хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлөх хандлагатай байна.
Шинжээчид энэ бодлогыг хэрэгжүүлбэл АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч, тодорхой салбаруудад хямралын шинж тэмдэг ажиглагдаж болзошгүй гэж дүгнэж байна.
Эх сурвалж: DW, J.P. Morgan, Goldman Sachs, S&P Global, HSBC.