x

“Монгол-Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн форум” зохион байгуулагдлаа

Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү форум нь хоёр орны хооронд бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа инновацад суурилсан гарааны бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой байв.

Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого баримтлан, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж байгаа. Форумын үеэр хоёр улсын гарааны бизнес эрхлэгчид туршлага солилцож, хөрөнгө оруулалт, санхүүжилт, экспортын талаар өргөн мэдээлэл сонссон байна.

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү форумын үеэр хэлэхдээ:

“БНСУ нь эдийн засгийн өсөлтийн гайхамшгийг бүтээсэн, томоохон корпорацуудаар баялаг улс. Өнөөдрийн уулзалтад 20 орчим амжилттай гарааны бизнес эрхлэгч оролцож байна. Манай залуус Солонгосын жишгээс суралцаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нь чухал. Эрсдэл ихтэй гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, тогтолцоог сайжруулах шаардлагатай” гэв.

БНСУ-ын талаас боловсрол, эрүүл мэнд, хүнс, хувцас загвар, барилга, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг олон компани оролцсон бөгөөд Солонгосын гарааны бизнесүүдийг инкубатор төвүүд, татварын хөнгөлөлт, оффисын хямд түрээс, төсөлд зарцуулсан зардлын нөхөн олговор зэрэг бодлогоор дэмждэгийг онцоллоо.

Тухайлбал, “Ingsory” компанийн үүсгэн байгуулагч Канг Нам Күү хэлэхдээ:

“Бид боловсролын чиглэлээр ажиллаж, оюутнуудад зориулсан хичээллэх орчин бүхий кафе нээдэг. Солонгост ийм 700 орчим кафе бий. Шинэ санаа гаргасан бизнес эрхлэгчдэд төрөөс татварын хөнгөлөлт, зардлын нөхөн төлбөр зэрэг олон дэмжлэг үзүүлдэг. Монголын талаарх мэдээллийг энэ форумаар дамжуулан авна гэж найдаж байна” хэмээв.

Форумын хүрээнд мөн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, “2024–2028 онд хэрэгжих 14 мега төсөл”, “Монгол-БНСУ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод хүргэв.

Эх сурвалж: ЭЗХЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.84.198)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.84.198)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа 2 цаг 39 мин Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо илэрч магадгүй байна 2 цаг 59 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг амьтанд ээлтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ 3 цаг 4 мин “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн шинэ агуулахтай боллоо 3 цаг 6 мин “Арсенал” 15 удаагийн аварга “Реал Мадрид”-ыг хожин, 2009 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа 3 цаг 9 мин Баруун аймгуудад бороо, нойтон цастай, Алтайн уулархаг бүсэд шороон шуургатай байна 3 цаг 10 мин Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон 3 цаг 12 мин АНУ Хятадыг шахахын тулд 70 гаруй орны тарифыг бууруулах нөхцөл тавив 3 цаг 13 мин LEGO компанийг эзэмшигч Майкл Хэлби цанаар гулгаж яваад осолдож, нас баржээ 3 цаг 14 мин Хонда, Ниссан компаниуд зарим үйлдвэрээ АНУ руу шилжүүлнэ 3 цаг 42 мин Жү Вэнжүн дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 46 мин АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа 3 цаг 49 мин Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлнэ 3 цаг 54 мин Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа 4 цаг 3 мин “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо 4 цаг 7 мин “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа 4 цаг 10 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 13 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 18 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 5 цаг 8 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд ши... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top