x

УИХ-ын ажлын хэсэг хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэв

УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Ажлын хэсэг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 4.2, 4.4-т заасан зорилт, УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, 2024 оны “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай” 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг судалж, бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Ц.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ нар оролцож, ажлын хэсгийн ахлагч М.Мандхай даргалан удирдав. Энэ үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Шинэ хоршоо” хөдөлгөөний явц, хэрэгжилт, үр дүн болон тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос, ноолуур, арьс шир, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалт, зах зээл, брендинг, маркетингийн асуудалд анхаарах шаардлагатайг дурдсан бөгөөд түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоо, хүний нөөцийн хомсдолыг мөн онцолсон байна.

Мөн хуралдаанд Монголбанк, Төрийн банк, Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл оролцож “Шинэ хоршоо” хөдөлгөөний хөрөнгө оруулалтын асуудлаар мэдээлэл хүргэсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд зээлийн батлан даалтын нөөц, эргэн төлөлт, эрсдэлийн судалгааны шинэчилсэн мэдээллийг шуурхай хүргэж, салбар хоорондын уялдаа холбоог хангах чиглэлээр ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байгаа нь төрийн алдаа 2 цаг 22 мин Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо илэрч магадгүй байна 2 цаг 42 мин “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг амьтанд ээлтэй нийгмийн төлөө дуу хоолойгоо нэгтгэлээ 2 цаг 47 мин “Сэлбэ” нэгдсэн эмнэлэг хүчилтөрөгчийн шинэ агуулахтай боллоо 2 цаг 50 мин “Арсенал” 15 удаагийн аварга “Реал Мадрид”-ыг хожин, 2009 оноос хойш анх удаа хагас шигшээд шалгарлаа 2 цаг 53 мин Баруун аймгуудад бороо, нойтон цастай, Алтайн уулархаг бүсэд шороон шуургатай байна 2 цаг 54 мин Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон 2 цаг 55 мин АНУ Хятадыг шахахын тулд 70 гаруй орны тарифыг бууруулах нөхцөл тавив 2 цаг 56 мин LEGO компанийг эзэмшигч Майкл Хэлби цанаар гулгаж яваад осолдож, нас баржээ 2 цаг 57 мин Хонда, Ниссан компаниуд зарим үйлдвэрээ АНУ руу шилжүүлнэ 3 цаг 25 мин Жү Вэнжүн дэлхийн аварга цолоо хамгааллаа 3 цаг 29 мин АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа 3 цаг 33 мин Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлнэ 3 цаг 37 мин Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа 3 цаг 46 мин “Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо 3 цаг 51 мин “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа 3 цаг 54 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 56 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан 4 цаг 51 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд ши... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top