x

Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна

Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвсөөр Антарктидаас хойд зүгт Өмнөд Жоржиа арлыг чиглэж магадгүй хэмээн эрдэмтэд болгоомжилж байна. 

Их Британийн Антарктидын судалгааны төвийн далай судлаач Эндрю Мейерсийн хэлснээр, A23a гэдэгг нэртэй мөсөн уул өмнө нь хэдэн сарын турш далайн доорх уулыг тойрон гацаад байжээ. Гэтэл одоо Атлантын далайн өмнөд хэсэгт орших, Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Өмнөд Жоржиа арлыг чиглэн хөвж магадгүй байна.

Одоогоор мөсөн уул урсгалыг даган хөвж байгаа бөгөөд арал руу шууд чиглээгүй байгаа ажээ. Гэхдээ урсгалын талаарх удахгүй арлыг чиглэх магадлалтай байгаа гэнэ.

“Мөсөн уул бол угаасаа аюултай зүйл. Хэрэв уул бидний хажуугаар өнгөрвөл би үнэхээр их баярлах болно” гэж ахмад Саймон Уоллес Өмнөд Жоржиагийн засгийн газрын “Фарос” хөлөг онгоцон дээр BBC-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “Бид мөсийг олж харахын тулд шөнөжин гэрэлтүүлэгч асааж байгаа, мөсөн уул хаанаас ч гарч ирж магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

АНУ-ын Мөсний судалгааны үндэсний төвийн хамгийн сүүлийн хэмжилтээр уг мөсөн уул дэлхийд хамгийн том хэмжээтэй хэвээр байгаа ажээ. Наймдугаар сард хэмжих үед 3672 хав.дөр.км хэмжээтэй байсан нь Род-Айлендаас үл ялиг жижиг, Лондоноос хоёр дахин том гэсэн үг юм. A23a мөсөн уулыг Фильхнерийн мөсөн тавцангаас 1986 онд тасарснаас хойш эрдэмтэд анхааралтай ажигласаар байна.

Өнгөрсөн 12 дугаар сараас мөсөн уул чөлөөтэй хөвж эхэлсэн байна. Эрдэмтэд эхэндээ үүнийг далайн урсгалын дагуу, бүлээн усыг чиглэн хөвнө гэж таамаглаж байв. Тухайн үед Их Британийн Антарктидын судалгааны байгууллага мөсөн уул алслагдсан Өмнөд Жоржиа аралд хүрэх үед задарч, хайлж магадгүй гэж мэдэгдэж байжээ.

Гэсэн хэдий ч хиймэл дагуулын зургуудаас харахад мөсөн уул одоогоор өмнөх “мега уулс”-ын адил бүтцээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд жижиг хэсгүүдэд хуваагдаагүй гэж Э.Мейерс ярилаа. Одоо мөсөн уул урсгалыг дагаж, Өмнөд Атлантын далай руу чиглэх үү эсвэл эх газрын хавтанд хэсэг хугацаанд гацах уу гэдэг нь яг тодорхойгүй байна. “Хэрэв ийм зүйл тохиолдвол арал дээр өсөж үрждэг далайн хав, оцон шувууд голдуу зэрлэг амьтад хооллох газар руугаа очиход саад учруулж болзошгүй” гэж Э.Мейерс хэлжээ.

Өмнөд Жоржиа болон Өмнөд Сэндвичийн арлуудын засгийн газрын Загас агнуур, байгаль орчны асуудал эрхэлсэн дарга Марк Белчиер пүрэв гарагт CNN телевизээр ярихдаа, мөсөн уулын хөвөх чиглэлийг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Жоржиагийн хувьд энэ нь түгээмэл үзэгдэл боловч бүс нутаг дахь тээвэрлэлт, загас агнуурын хөлөг онгоцнуудад асуудал үүсгэж болзошгүй ажээ. 

Эрдэмтдийн үзэж байгаар, мөсөн уул нь олборлодог түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бус харин мөсөн тавцангийн байгалийн мөчлөгийн дагуу задарч магадгүй байна. Гэхдээ дэлхийн дулаарал нь Антарктидад өөрчлөлтийг бий болгож, дэлхийн далайн түвшин нэмэгдэхэд нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 5 цаг 17 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 5 цаг 17 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 5 цаг 18 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 5 цаг 19 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 5 цаг 33 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 5 цаг 33 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 7 цаг 45 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 7 цаг 53 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 9 цаг 53 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 9 цаг 55 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 9 цаг 58 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 10 цаг 4 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 10 цаг 5 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 10 цаг 9 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 12 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 10 цаг 12 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 10 цаг 14 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 10 цаг 16 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 10 цаг 19 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 10 цаг 21 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top