Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн дагуу Улсын Их Хурлаас алдагдалгүй төсөв боловсруулах чиглэл өгч, 2025 оны улсын төсвийг хоёр дахь удаагаа боловсруулан баталлаа.
Төсвийн тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг тусгав:
- Төрийн зарим байгууллагын шинэ орон тоог бууруулж, урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр хэмнэсэн.
- Лизингээр авах Хавдрын эмнэлгийн зардалд 10 тэрбум төгрөг, ХСҮТ-ийн засварт 2.9 тэрбум төгрөг, эрчим хүчний бодлогын шинэчлэлд 5 тэрбум төгрөг нэмэгдүүлсэн.
- Сургууль, цэцэрлэгийн хоолны зардал болон 3 ээлжээр хичээллэж буй ЕБС-ийн байрны түрээсийн зардалд санхүүжилт нэмсэн.
2025 оны нэгдсэн төсвийн үзүүлэлт:
- Тэнцвэржүүлсэн орлого, тусламж: 33.5 их наяд төгрөг (ДНБ-ий 35.2%)
- Нийт зарлага, цэвэр зээл: 33.5 их наяд төгрөг (ДНБ-ий 35.2%)
- Тэнцэл: Алдагдалгүй
- Суурь тэнцэл: ДНБ-ий 3.3% ашигтай
Энэхүү төсвийг баталснаар иргэдийн ажил, амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бий болж байна.
Эх сурвалж: Сангийн яам.