Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор гаргалаа.
Тодруулбал, ирэх зургаадугаар сарын 19-21-нд зохион байгуулахаар болжээ. Тэгвэл Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 17-19-нд авахаар болсон байна. Ташрамд сонирхуулахад, Элсэлтийн ерөнхий шалгалтын нэрийг элсэлтийн шалгалт болгон өөрчилж, жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон юм.
Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс уг шалгалтыг жил бүр авдаг болсон билээ.