Засгийн газраас хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 30-нд баталж, энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэллээ.
Тогтоолын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдийн нэг өдрийн "Үдийн хоол"-ны түүхий эдийн зардал 2500 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнх 3400 төгрөгөөр, харин дотуур байрны дунд болон ахлах ангийн сурагчдынх 6300 төгрөг, бага ангийнх 6000 төгрөг болж шинэчлэгдсэн.
Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Баянхонгор аймгийн сургуулиудын "Үдийн хоол"-ны хөтөлбөрт онцгойлон анхаарч, сурагчдын хоол тэжээлийн чанарыг сайжруулахыг зорьж байна.