“Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 29-нд Төрийн ордонд зохион байгуулагдана.
Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар тогтоолын дагуу байгуулсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт оролцохыг хүссэн иргэдийн санал, хүсэлтийг 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал Төрийн ордны шуудангаар болон цахим шуудангийн хаягаар хүлээн авч байгаа юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь утааны асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах, санхүүжилт, зарцуулалт болон хариуцлагын асуудлыг хэлэлцэхэд чухал ач холбогдолтой юм.