2025 оны 1-р сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн хяналт шалгалтын хэлтсээс зохион байгуулсан энэхүү сургалт хоёр дахь өдрөө амжилттай өндөрлөлөө.
Сургалтаар:
- Санхүүгийн хяналт, шалгалтын тухай ойлголт,
- Төрийн өмчит компанийн засаглалын сайн туршлага,
- Худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээ,
- Эргэлтийн хөрөнгийн удирдлагын талаар илтгэлүүд тавигдлаа.
21 аймгийн Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид сургалтад оролцож, нээлттэй ярилцлага өрнүүллээ.
Эх сурвалж: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар.