x

Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бизнес эрхлэгчдийг Америкт бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг уриалж, үүний хариуд татварыг бууруулах бодлого хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Харин бараагаа гадаадад үйлдвэрлэж, АНУ руу экспортлох тохиолдолд татвар ногдуулах болно гэж сануулсан байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотод зохион байгуулагдаж буй бөгөөд Д.Трамп Вашингтоноос цахимаар оролцон “Америк эргэн ирж, бизнест нээлттэй боллоо” гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэ, тэгвэл дэлхийн аль ч орноос бага татвар ногдоно. Харин гадаадад үйлдвэрлэсэн бараагаа экспортлох бол татвараа төлөх шаардлагатай” хэмээн онцолжээ.

Цагаан ордонд эргэн ирснээс гурав хоногийн дараа хийсэн энэхүү мэдэгдэлдээ тэрбээр аж ахуйн нэгжийн татварын хэмжээг 21 хувиас 15 хувь болгон бууруулах төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Гэвч энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүдийн дэмжлэг шаардлагатай юм. Одоогоор хууль тогтоогчид 2017 онд баталсан татварын хөнгөлөлтийг хэрхэн сунгах эсвэл өөрчлөх талаар хэлэлцэж эхэлсэн байна.

Д.Трамп Европт шаардлагатай шингэрүүлсэн хий нийлүүлэхээ амлаж, Европын холбооны 27 улсад үйл ажиллагаа явуулж буй Америкийн бизнес эрхлэгчдэд “шударга бус” ханддаг асуудлыг хөндсөн байна. Мөн түүний засаг захиргаа АНУ-ыг “үйлдвэрлэлийн супер гүрэн” болгох зорилготойг онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн Саудын Араб болон Нефть экспортлогч орнуудын байгууллагад газрын тосны үнийг бууруулахыг хүсэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байна. Газрын тосны үнэ буурвал Украины дайн дуусах боломжтойг тэрбээр дурдсан бөгөөд Орос улс нефтийн олборлолтоос олсон орлогоо дайныг санхүүжүүлэхэд ашиглаж байгааг онцолжээ.

Дэлхийн эдийн засгийн харилцааны талаар Д.Трамп “АНУ бусад улс орнуудад шударга хандахыг хүсдэг” гэдгийг тэмдэглээд, Хятадтай эрх тэгш харилцах зорилготойгоо илэрхийлсэн байна. “Бид давуу байдал олж авахыг хүсэхгүй, зүгээр л тэгш эрхтэй байхыг хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Эх сурвалж: VOA

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 30 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 38 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 38 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 40 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 43 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 49 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 50 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 54 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 57 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 3 цаг 57 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 4 цаг 0 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 4 цаг 1 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 4 цаг 4 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 4 цаг 7 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 4 цаг 8 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 4 цаг 9 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 22 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 26 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 38 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 38 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top