x

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон бусад гишүүд 2025 оны нэгдүгээр сарын 23-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа-2050” хөгжлийн баримт бичиг, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөтэй уялдан боловсруулагдсан бөгөөд хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хууль хоорондын давхардал, зөрчлийг арилгахад чиглэжээ.

Төслийн онцлох зохицуулалтууд:

  • Үр нөлөөний үнэлгээ: Хууль санаачлагчид төслүүдийн үр нөлөөг хараат бус судалгааны байгууллагаар үнэлүүлдэг байх.
  • Хүний эрхийн нийцэл: Төслүүдийн хүний эрхэд нийцэх байдлыг тодорхой аргачлалаар үнэлэх.
  • Санхүүгийн тооцоо: Төсөл хэрэгжүүлэхэд гарах зардлыг нарийвчлан тооцож, шаардлагатай бол харьцуулсан судалгаа хавсаргах.
  • Эрх зүйн орчны шинэчлэл: Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дагалдах судалгаа, үнэлгээг багтаах, олон нийтийн оролцоог хангах.
  • Захиргааны хэм хэмжээний акт: Ийм актаар хүний эрхийг хязгаарлахгүй, зөвхөн хуульд заасан эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилготой байх.

Түүнчлэн, тав болон түүнээс дээш жил хэрэгжсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед биелэлтийн үр дагаврын үнэлгээг заавал хийх зохицуулалтыг хуульд тусгажээ.

Төсөл батлагдсанаар:
Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөө сайжирч, аливаа хуулийн агуулга Үндсэн хуулийн зарчимд нийцэн, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчил арилж, хууль тогтоомжийн чанар, үр өгөөж нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 1 цаг 13 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 1 цаг 21 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 3 цаг 21 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 3 цаг 23 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 3 цаг 27 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 3 цаг 32 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 3 цаг 34 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 3 цаг 37 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 40 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 3 цаг 41 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 3 цаг 43 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 3 цаг 44 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 3 цаг 47 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 3 цаг 50 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 3 цаг 51 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 3 цаг 52 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 23 цаг 5 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 23 цаг 9 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 23 цаг 21 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 23 цаг 22 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top