Беларусийн теннисчин Арина Соболенко Австралийн Нээлттэй тэмцээний (Australian Open) финалд шалгарлаа. Хатуу хучилттай талбайд болж буй энэхүү тэмцээний хагас шигшээд тэрбээр Испанийн теннисчин Паула Бадосаг 6:4, 6:2 харьцаагаар хожиж, 1 цаг 26 минутын тоглолтод ялалт байгуулжээ.
Соболенко Австралийн Нээлттэй тэмцээний финалд гурван удаа дараалан шалгарсан 8 дахь теннисчин болсноос гадна Их дуулгын тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд сүүлийн 10 жилд 20 буюу түүнээс олон тэмцээнд түрүүлсэн гурав дахь тамирчин болж байна. Энэ үзүүлэлтээр түүний өмнө Серена Уильямс, Ига Свёнтек нар бичигддэг.
Аваргын төлөөх тоглолтод Соболенко АНУ-ын теннисчин Медисон Кизтэй өрсөлдөнө. Өдгөө 29 настай Киз WTA-ийн 9 тэмцээнд түрүүлсэн бөгөөд 2019 онд АНУ-ын Нээлттэй тэмцээний финалд шалгарсан нь түүний хамгийн өндөр амжилт юм.
Эх сурвалж: РИА Новости