x

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм"

2025 оны 1-р сарын 23-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм” хэмээн онцоллоо.

Тэрээр мөн улс орнуудын туршлагаас харахад, гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг дурдсан юм. Тэрбээр “Манай улсын хувьд газарзүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны онцлогтой учир сөрөн тэсвэрлэх чадавхыг бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулах нь илүү үр дүнтэй” гэдгийг онцолжээ.

Мөн тэрээр бүс, орон нутагт явагдах аливаа бүтээн байгуулалтын төлөвлөлт, мега төслүүд гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан, эрсдэлийг тооцсон байх шаардлагатайг дурдаад, орон нутгийн удирдлагууд болон шийдвэр гаргагчдад гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах, тэдгээрийг бодит, шуурхай мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нь Онцгой байдлын байгууллагын үүрэг болохыг тодотгосон байна.

Цаашлаад, Шадар сайд орон нутгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон төрийн байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлүүдийг өглөө:

  1. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030”-ийн зорилтууд болон Онцгой байдлын ерөнхий газрын стратеги төлөвлөгөө 2025-2028-ний хэрэгжилтийг хангах.

  2. 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ган зудын үнэлгээг урьдчилан төлөвлөн хийж, эрсдэлийн зураглалыг боловсруулах.

  3. Салбар хоорондын шийдвэр гаргах үйл ажиллагаа, зохицуулалтыг оновчтой зохион байгуулж, эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, хариу арга хэмжээг төлөвлөн ажиллах.

  4. Онцгой байдлын байгууллагын удирдлага, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах.

Шадар сайдын хэлснээр эдгээр арга хэмжээ нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, улмаар эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 6 цаг 4 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 6 цаг 8 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 6 цаг 20 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 6 цаг 21 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 6 цаг 21 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 6 цаг 25 мин NEPKO:Гайхамшигт бодисууд 9 цаг 48 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 9 цаг 56 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 9 цаг 57 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 9 цаг 58 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 10 цаг 0 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 10 цаг 1 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 10 цаг 1 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 10 цаг 2 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 10 цаг 3 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 10 цаг 5 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 10 цаг 7 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 10 цаг 9 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа Өчигдөр 16 цаг 23 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 Өчигдөр 15 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... Трампын 2025 оны инаугурац: Ёслол хэзээ, хэрхэн явагдах вэ?
Top