x

М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, судлаач М.Чимэддоржтой ярилцлаа.


-Сүүлийн үеийн жагсаалуудыг та улс төрийн өнцгөөс нь судлаач хүний хувьд хэрхэн ажиглаж байна вэ. Яг органик жаг саал болж чадаж байна уу?

-Жагсаал цуглаан хийх нь хүний улс төрийн чухал эрх. Сүүлийн жилүүдэд жагсаал цуглаанд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх ихээхэн хумигдсан. Элдэв зохион байгуулалттай бүлэг лэлүүд улс төрийн эрхийнхээ хүрээнд үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглааны зорилгыг өөрчлөх, жагсаал цуглаанд оролцогчдод халдах, заналхийлэх явдал газар авлаа. Харамсалтай нь Засгийн газар тайван жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэдийг хамгаалах анхаарахгүйн улмаас илт гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоохгүй байна. Энэ сарын 11-нд болсон улс төрийн жагсаал бол иргэдийн дуу хоолойгоо илэрхийлсэн, Засгийн газрыг огцрохыг шаардсан өөрөө үүссэн хөдөлгөөн байлаа. Харамсалтай нь дээр хэлсэнчлэн элдэв зохион байгуулалттай бүлэглэлүүд тайван жагсаал үймүүлэхийг оролдсон. Энэ жагсаалаас хойших өдрүүдэд дээрх бүлэглэлүүдийн оролцоо илт нэмэгдэж, үзэл бодлоо илэрхийлэх хүсэлтэй иргэдийг саармагжуулах, айдаст автуулах гэсэн оролдлого идэвхтэй явуулж байна.

Эдгээр нөхдийг ердийн нэг гудамжны бүлэглэл гэхээсээ илүү эрх баригчдын захиас даалгавраар хийж байх магадлал илүү гэж харж байгаа. Улс төр улам муухай болж байна.

-Улс төр яагаад муухай болж байна гэж. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Ер нь олон нийтийн дэмжлэггүй болчихсон Засгийн газар огцрохгүйн тулд бүхнийг хийдэг болж хувирдаг. Энэ нь улс орны хөгжил дэвшилтэй холбоотой шийдвэрт ч, нийгэмд ч муугаар нөлөөлдөг. Сүүлийн үед Засгийн газрын гишүүдийн оролцож бүтээсэн суртал ухуулгын нэвтрүүлэг, улстөрчдийн хэлж байгаа үгийг шинжвэл Монгол Улсын хөгжил дэвшлийн асуудалд биш, өөрсдийнхөө өмнөх алдаагаа хаацайлахыг санаархаж байна. Мөн бизнес эрхлэгчид олон жилийн өмнө ажлаа өгөөд явсан зарим улстөрчдийг үндэсний дайснаар зарлаж, нийгэм, олон нийтийг хагаралдуулах үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол харамсалтай зүйл. Бид өнөөдөр авилгад улам бүр идэгдэж, авлига өдөр тутмын амьдралын ердийн хэм хэмжээ боллоо. Гэтэл авлигын үндэс болсон нам, улстөрчид авлигатай тэмцэж байгаа дүр эсгэхээс хэтрэхгүй байна. Эцэс сүүлдээ авлигыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглааныг хэн нэг хүн, эсвэл зарим компаниуд зохион байгуулж, санхүүжүүлж байна гэж илт мэдэгддэг боллоо.

-Тэгэхээр иргэдийн тэмцэх зоригийг мохоож байна уу?

-Үнэн хэрэгтээ тийм. Үзэл бодлоо илэрхийлэх гэж талбайд очсон иргэдийг хэн нэгний захиалгатай мэтээр харагдуулахаас гадна биед нь халдах, үг хэлээр доромжлох үйлдлийг таслан зогсоохгүй байна. Энэ бол системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийн эсрэг үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах арга үгүй.

-Энэ байдал удаан үргэлжилбэл цаашид улс орныг юунд хүргэх вэ?

-Ард түмний эсэргүүцлийг тодорхой хугацаанд татвар төлөгчдийн мөнгөөр саармагжуулаад байж болох биз. Гэхдээ удаан тэсэх арга үгүй. Авлига буурч, амьдрал сайжраагүй цагт ард түмэн тэмцлээ зогсоохгүй. Ер нь эрх баригчид үндсэн хуульд халдаж, Монголын улс төрийн системийг сүйтгэсний үр дагавар нь өнөөгийн засаглалын хямралын үндэс. Ард түмнээс алслагдсан, улс төрийн намуудыг сүйрүүлж, хуйвалдааны сонгууль хийж төрийн эрхийг авсан хүмүүс ард түмний дэмжлэгийг олж авна гэхэд хэцүү. Тиймээс иргэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх, эсвэл дарангуйлал ирэхийг хүлээн суух гэсэн хоёрхон сонголтын өмнө ирчихээд байна.

-Иргэд улс төрийг жигшиж, зэвүүцдэг боллоо гэж байна. Энэ нь хэнд ашигтай вэ?

-Ерөөс эрх чөлөө гэдэг зүйл иргэдийн өөрсдийнх нь улс төрийн идэвхтэй оролцоонд хадгалагдаж байдаг юм. Дарангуй дэглэм тогтоохыг санаархагчид иргэдийн өөрийнхөө эрхийг, эрх чөлөөг хамгаалахыг тэвчиж чаддаггүй жамтай. иргэдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах арга замаар амьдралд хэрэгждэг. Дарангуйлагчид юун түрүүнд эдгээр эрхүүдийг хязгаарлаж эхэлдэг. үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг эхлээд гутаан доромжилдог, худалдаж авахыг оролддог. Үгэнд орохгүй бол айлган сүрдүүлдэг, дарамталдаг. Дараа нь мөрдөж мөшгөдөг, цагддаг. Эцэст нь шоронд хийдэг. Энэ бол дарангуйлагдах зам. Дарангуйлагч нэг өдөр төрдөггүй, шүүмжлэлээс айсан улстөрч мөнгөөр хэвлэл мэдээллийин амыг барих чинь хожим дарангуйлагч болох замаа эхэлж байгаа хэрэг юм.

-Тэмцэгчид, жагсагчид олон дүрд хувирдаг. Вакцин эсэргүүцэж байсан эмэгтэй сүүлд нь хэн нэгэн нөлөө бүхий улстөрчийг дэмжээд зогсож байх жишээтэй. Элдэв сенсаци шуугиан иргэдийн тэмцэх сэтгэл зүйг үгүй хийж байна уу?

-Монголын нийгэмд иргэний нийгэм төлөвшиж амжсангүй, чөлөөт хэвлэл ч хөгжих аргагүй болсон. Улс төрийн намууд дампуурч үгүй боллоо. Энэ уруудах үйл явц эхэлсэн он цагийг мөшгөвөл 2000-аад оны дунд үе, эрдэс баялийн үнийн өсөлттэй яг давхацдаг юм. Газрын хөрсөн доорх эрдэс баялгийн үнэ өсөхөөр түүний төлөөх өрсөлдөөн эхэлж, төрийн эрх мэдлийг авахын төлөө улайрцгааж эхэлсэн. Энэ тэмцэл сүүлдээ төрийг сульдааж, эрх мэдлийг худалдаж авахад хүрсэн. Эцэс сүүлд нь улс төрд гүн шигдсэн эрх ашиг, эрх мэдлийн бүлэглэл Монголын төрийг бүхэлд нь эзэлчихлээ. Тэд үндсэн хуульд халдаж өөрсдөө сонгуульд ялдаг, хуйвалдаж оршдог систем бүтээчихлээ. энэ системийг бүтээсэн бүлэглэл улс төрийн намуудыг залгичихлаа, чөлөөт хэвлэлийг боомилчихлоо. Одоо энэ систем өөрийн эзэмшлийн хуурмаг иргэний нийгэм, хөлсний тэмцэгчидтэй болсон.

Өнөөдөр иргэдэд үлдсэн цор ганц зүйл гарт нь байгаа ухаалаг утас, түүгээрээ үзэл бодлоо хуваалцах. Нүүрсний ашгийг хуваах эрх мэдлийг эрхшээхийн төлөө нэгдсэн энэ хуйвалдааны бүлэглэл улс төрийн, иргэний нийгмийн, хэвлэл мэдээллийн гээд Монголын нийгмийн бүх чөлөөт институциудийг устгаж байна. энэ хэвээрээ үргэлжилбэл тун удахгүй Монгол Улс нүүрсний бүгд найрамдах улс болж хувирна. Асуултад хариулахад харах нүднээ илт энэ үйл явц эрх баригчдын сүрдүүлэг, захиалгат заналхийлэгчдээрээ иргэдийг айлгах болов уу, эсвэл эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлийг нь улам хурцлах биз.

М.Мөнхцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 15 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 23 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 24 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 25 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 27 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 28 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 28 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 29 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 30 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 32 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 34 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 36 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 36 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 2 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 6 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 7 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 12 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 13 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 16 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 20 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top