x

"Амьтны хүрээлэн" дэх АРДЧИЛСАН НАМ

“Ардчилсан нам ёстой ил тод сайхан үздэг” гэдэг бахархал маягийн юм нь арчаагүйтэл болж хувирахын даваан дээр байна даа. Ер нь хувирсан. Зүгээр хараахан онгойлгож хараагүй л байна.

Улстөрийн намуудын үйл ажиллагааны нэг шугам зөвхөн сонгуульд л бэлдэж байх ёстой гэвэл Ардчилсан намын ах нараас ганцхан Женко л “бэлтгэлээ тасалсангүй”. Бусад нь зүгээр заваараа заалаар нэг шагайж “оролцоогоо хангачихаад” л яваад байсан гэж мэдрэгддэг. Тэгж тэгсээр торгон агшинд хамгийн ажилсаг тэр ахын мийнжүүлсэн талбайд нэр дэвшүүлэх хурал нь боллоо. Зарим нь сайхан гарынхаа чилээг гаргав. Гэлээ гээд “үхсэн буурын толгой” байна даа, ардын нам нь бас бэргээд байгаа болтой сонгууль угтсан элдэв юм хийж л харагдана. 

Ардын нам ч яах вэ, нүүрээ угаагаад, өмдөө индүүдээд өмсцөн, бүх даалгавраа давуулан биелүүлж хийгээд ирцэн хүүхэд шиг л байна. Сонгогчдыг багш гэвэл тэд “багшаа даалгавраа шалгуулая” гэж бусдыгаа матаж сууна. Гэтэл Ардчилсан нам цүнхээ хайгаад ч олоогүй, нэг дэвтэр дээр бүх хичээлээ тал талаас нь бичцэн, өрөөсөн гуталтай, бүх хуруу нь цэнхэр, амаа ч угаагаагүй, тэгээд 2-р цаг дээр арай гэж цухуйгаад “орох уу багшаа” гэж байгаа хүүхэд. Энд мөнгө, эрх мэдлийн ялгаа ямар ч хамаагүй. Зүгээр байж байгаа царай нь л тэр. Охид хэнийг нь сонгохоор байна? Чоорт боллоо гэдэг чинь энэ шүү дээ.

Гэхдээ Ардын намд бэргэх шалтгаан юу билээ. Намын дарга, Засгийн тэргүүн нь агаарын тулаандаа хэтэрхий анхаарал тавьсан. Авилга, хулгай гэсээр байгаа л сонгуулийн барианд орж ирлээ. Уг нь тэр сонсгол эднүүс чинь манайдаа цоо шинэ юм л даа. Даанч маниус “за сонсгол үзэв үү? Юу гэнэ?” гэхээс хэтрэхгүй. Үзсэн зарим нь ч “күэ мөн хүүрий нь тараажээ...?” гэж толгой сэгсрээ л болчихоод байгаа юм. Одоо тэгээд бүгдээрээ мартцан. Зүй нь иргэд өөрснөө хэргийн учир яг олдов уу? Цаад эзэн нь хэн байв? Сэжигтнүүдийг байцааж барив уу? Шүүх хурал мурал нь яав? Шорон моронд нь хийв үү? Хэзээ хийхнэв? гээд цаашаа сонирхож байх ёстой. Гэхдээ ард түмэнд хэн нь ч хамаагүй авгай нөхөр хоёрын салсан нийлсэн нь л хамаатай болохоос биш өөрснийх нь мөнгийг хулгайч шаасан эсэх нь хамаагүй юм чинь дээ. Зүгээр хулгайг нь зогсооцон чинь улсын төсөв нэмэгдээд, ДНБ өсдөг нтр. Тэгсэн ч бидэнд хамаагүй ээ ккк.

Эргээд яриандаа ороход, Оюун-Эрдэнэ агаарын тулаандаа хэт анхаарч, газрын юмсаа цалгардуулсан тал бий. Улаанбаатар улам “таргалж” түгжрэл, утаа гэсэн суурь өвчнөөсөө халиад жижиг сажиг үлд, үү их гарлаа. Ядаж тэнгэр нь хаяж үер нь салсангүй. Өнөөдөр баахан зам тавьж, хогоо шүүрдэж байна. Дарханы зам зовж зовж одоо л нэг болов. Хөдөөгүүр малчдаа учиргүй тойглон довтолгож явна. Яахав эцсийн дүндээ “хийлээ” л дээ. Хийгээд долоо хононгуут энэ угаасаа ийм байсан юм шиг бодогдоод эхэлдэг юм чинь сонгуулийн үүргээ бол гүйцэтгэчихнэ. Амлалт нэхсэн газар нь “энэ байна” гээд үзүүлчих юмаа амжуулж байна гэсэн үг шүү дээ. Гү одоо хийнэ гэсэн болохоос ямар цаг заасан биш дээ. Яг хэрэлдвэл ийм л юм хэлнэ. Гэхдээ зургадугаар саржингаа орох бороог бол үнэхээр яаж ч чадахгүй. Нэг дусал бороо нэг санал татна гэвэл дуус кк.

Ардчилсан нам энэ хооронд нүүрээ угааж амжих уу? Баярцогт алга болчихлоо гэсэн цуу явж байна. Гэхдээ нээрээ алга болчихлоо. Жагсаалт, тойргийнх нь нэрс хаана бнаа? Үзсэн хүн байна уу? Бүү мэд. Ямарта ч Ерөнхийлөгч гэдэг алба улстөрийн оргил биш нэг “буудал” л болж хувирсан. Х.Баттулга хойд бүсэд унах юм бол (унахгүй байх л даа) намар орон нутагт нэр дэвших юм уу хаашайн. Тэмүүжин гоё л доо, гэхдээ жагсаалтын 9 дээр л биш болдоггүй нигууртай зэвүүн орж ирлээ. Долоод биш. Наймд биш. Нэг тийм торгон ккк.

Намуудын нэрс аль аль нь хугацаандаа гарсан л даа. Гэхдээ сүүлийн өдөр МАН тэр л цаасаа ахиад өгөх бол АН ямар цаас өгч халаах бол? Эхэнд хэлсэнчлэн Ардчилсан намын сайхан ил хусалцдаг нь байгалийн шалгарал шиг бахархам, харууштай явдал байсан бол одоо амьтны хүрээлэнгийн торон дотор ил хусалцаж байгаа эр эм хоёр амьтан шиг хүүхдээсээ нуумаар явдал болжээ. Арай бас эхэнд гарсан шиг ажилсаг ахын зорилго юм биш байгаа ч гэж бодох шиг мдкү мдкү.

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв аймаг “Хүннү хот” болон цахим төрийн үйлчилгээний шинэ төв болон хөгжиж байна 8 цаг 57 мин Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнесийг хамгаалахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ 12 цаг 26 мин Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ 12 цаг 28 мин Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар Ази, Номхон далайн аваргаас хос алтан медаль хүртлээ 12 цаг 31 мин МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай хамтран ажиллана 12 цаг 32 мин Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт 65 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ 12 цаг 45 мин Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэлжилж байна 12 цаг 46 мин Орон нутагт гэмтлийн үеийн яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа 12 цаг 47 мин "Интерполын нөхөн төлбөр" нэртэй цахим залиланд автахгүй байхыг анхааруулав 12 цаг 48 мин Мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг НДШ-ээс хасах хуулийн төсөл боловсруулжээ 14 цаг 28 мин Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “В” дивизоны урьдчилсан шатанд өрсөлдөнө 14 цаг 52 мин Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна 15 цаг 15 мин Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй 15 цаг 31 мин АН-ын Их хурлаар тус намд шинээр нэгдсэн намуудын асуудлыг хэлэлцэнэ 15 цаг 40 мин Марин Ле Пэн авлигын ял шийтгэлийг "шулам ангуучлах явдал" хэмээн нэрлэв 17 цаг 12 мин Цахилгаан машины батерей хаана үхэж, дахин төрдөг вэ? 17 цаг 26 мин Их Британи автомашины салбараа аврахын тулд цахилгаан автомашины журмыг уян хатан болгоно 17 цаг 28 мин Сам Алтманы AI дүр төрх Энэтхэгт шуугиан дэгдээлээ 17 цаг 30 мин Пёньяны олон улсын марафоныг зургаан жилийн дараа дахин зохион байгууллаа 17 цаг 34 мин АНУ-ын тарифын шийдвэр Азийн хөрөнгийн зах зээлийг донсолгов 17 цаг 35 мин
iИх уншсан
Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа... Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн о... Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах ша...
Top