Япон хүмүүс өөрийн соёл уламжлалдаа маш хүндэтгэлтэйгээр хандаж иржээ.
Өөрийн өвөрмөц онцлог бүхий япон соёл хэн нэгэнд ойлгомжгүй, хэн нэг нь ойлгодог байхад бас хэн нэг нь түүнийг тээгч болдог. Тус орны газар зүйн байрлал, цаг уур, байгалийн үзэгдлүүд тэдний уламжлал ба соёлд нөлөөгөө үзүүлсэнд эргэлзэх зүйлгүй. Тиймээс ч япончууд хүрээлэн буй орчиндоо хүндэтгэлтэйгээр ханддаг. Ард түмэн нь түүнийг “амьд” хэмээн шүтнэ.
Япончууд байгалийн үзэсгэлэнг бишрэн шагшдаг. Энэ нь тэдний урлаг, утга зохиолд өргөн тусгагдсан байдаг.
Цайны ёслол
Япон хүнтэй харьцуулбал бидний хувьд цай уух нь ходоод гэдсээ дүүргэсэн хэрэг юмуу даа. Харин япончуудад жинхэнэ шүтлэг бишрэл, бахархал болдог. Ёслолыг олон тусгай сав суулга, элдэв уламжлал дагалддаг. Цай уух, бясалгах хоёрыг нийлүүлсэн ёслолыг ийм чухал болгожээ.
Үндэсний хувцас
“Кимоно” гэдэг үгээр япончууд хэд хэдэн санааг илэрхийлнэ. Нэн түрүүнд бүх япон хувцсыг хэлнэ. Биднийхээр кимоно нь халат бөгөөд түүний дор долоон бүс бүслэгдэнэ. Зуны хувцсыг нь юката гэдэг. Эмэгтэйчүүдийн наснаас шалтгаалж кимино өөр өөр эсгүүртэй, өнгөтэй байх аж.
Шашин
Японд хэд хэдэн шашины урсгал: буддизм ба шинтоизм зохицон оршдог. Шинто нь эрт үүсчээ. Шинтоизм нь ертөнцөд олон хүчирхэг бурхад бий гэдэг. Буддизм нь тэдний нэгдмэл шашин ба дотроо олон урсгалтай. Улс орон даяар эдгээр шашны урсгалуудыг сурталчлан номлох олон тооны сургууль бий.
Чулуут цэцэрлэг
Өөрийн цэгц, зохист байдлаар алмайруулах энэ уламжлал гайхалтай. Зарим чулуун цэцэрлэг жинхэнэ уран барилга болдог. Тэд харийнхны сонирхлыг татаж, гайхал төрүүлнэ.
Зохист байрлал гэдгийг тэндээс л харна.
Хөвгүүдийн өдөр
Эрэгтэй хүүхдэд зориулсан энэ баярыг «Танго-но сэкку» гэдэг. Энэ өдөр нь зөвхөн жижигхэн эр хүнийг хүндэтгэсэн баяр биш, эр зоригийн магтаал, япон түмнийхээ их эрч хүчийг илэрхийлсэн баяр юм. Хавар цагт урт өвлийн унтлагаас салан бүх зүйл цэцэглэн сэргэж буй үеэр энэ баярыг хийнэ. Энэ өдөр аав нь япон баатруудын тухай хүүдээ ярьж, ээж нь амттангаар дайлдаг. Хүүтэй айл бүр эр чадлын бэлгэдэл болсон мөрөг загасны дүрстэй туг байшиндаа хатгана.
Сакура
Япончуудын буянаар цэцэглэсэн сакура хамгийн гоё ургамлын нэгт тооцогдох болсон. Сакура цэцэглэх цагаар маш олон тооны жуулчид ирж, япончуудын хамт гудамжинд гаран ургамлын сайхныг бишрэн шүтдэг.
Мэхийлт
Япончуудын соёл уламжлалд үнэ цэнэтэй зүйлсийг нэг нь мэхийлт. Уг хүн ямар хүмүүжилтэй болохыг харуулсан хэрэг. Хүн бүр нь нөгөө хүнийхээ мэхийсний тоогоор мэхийг ёстой гэнэ. Хүндэтгэл нь хэрхэн мэхийснээр харагддаг аж.
Самурай
Эдгээр хүмүүс нь тус орны тусгай, онцгой анги давхрагад хамаарна. Энэ анги нь олон жилийн соёл, уламжлалаас гарч ирсэн юм.
Самурай гэдэг нь нэг ёсондоо цэргийн хүн гэсэн үг. Хамгаалалтын, төрийн, ахуйн ажилтан байж болох ч ямар ч тохиолдолд тэр хүн эр зоригийн илэрхийлэл байх ёстой.
Театр
Театр бол Японд ихээхэн дэлгэрсэн үзэгдэл бөгөөд олон зууны турш бүрэлдэн тогтжээ. XVII зуунд тус орны хамгийн алдартай кабуки театр үүсчээ. Бүх жүжигчид нь эрэгтэйчүүд ба тэд баг өмсдөггүй харин нүүрний будалтаар онцгойрдог. Жүжигчдийн хамгийн шилдэг нь эмэгтэй хүний шилдэг дүрийг бүтээгч юм. 1629 онд сегунат Токугава театрт эмэгтэй хүн тоглохыг хоригложээ. Дэлхийн II дайны дараа л эмэгтэй хүн тайзнаа дахин гарч ирсэн ба дан ганц эмэгтэйчүүдийн хамтлаг ч үүсчээ. Европчуудын дуртай бунраку гэдэг театр бас япончуудын бахархал юм.
Ёс зүй
Японы нийгэмлэг оршин суугчид нь бүгд ямар нэгэн анги давхаргад хамрагддагаараа бусдаас ялгаатай. Оюутан, өрхийн гишүүн, ажилчин гэх мэтээр ялгарсан нь нийгмийн харилцаанд ороход чухал үүрэгтэй.
Япончууд үүрэг гэдгийг онцгойлон үздэг. Хүн амын ихэнх нь тэр ачааг ёс юм шиг үүрдэг. Харин одоо залуус арай чөлөөтэй болсон байна. Гэсэн ч тэд ёс суртахууны журам горимыг чанд сахидаг. Дал мөрөөр алгадах, гар хөлөө савчина гэж байхгүй. Зарим тохиолдолд тэр нь доромжлол гэж тэдэнд ойлгогдоно.
М.ЦОГТ