x

Ө.Шижир: Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр АТГ-аас зарласан билээ.

Уг хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнээр ажиллаж буй таван гишүүн болох Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн нар "нүүрс гэж огт мэдэхгүй" хэмээн мэдээллээд буй. 

Тэгвэл Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон ЕТГ-ын дарга асан Ө.Шижир цахим хуудаснаа дараах тайлбарыг бичжээ.

Тэрээр "Заа нүүрсчин болоодох лоо.

Өнөөдөр өрнөж байгаа энэ улстөрийн тэмцэлд нь миний нэр их хэрэг болоод байгаа юм байлгүй дээ.

Миний бие Олимпын хорооны урилгаар Катар улсад болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал уригдан ирсэн. Уг урилгыг талархан хүлээн авч очсон хэдий ч улс оронд үүссэн асуудлаас үүдэн хуваарьт ажил, зарим арга хэмжээг цуцлахаас өөр аргагүй байдалд орж байна.

Монгол орны эдийн засагт өгөөжөө өгч, иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад зарцуулагдах учиртай баялаг цөөн хэдэн хүмүүсийн гараар орж, өнөөдрийн нөхцөл байдал үүссэнд бусдын адил сэтгэл зовниж, энэ хэрэгт оролцоотой хүмүүс нийтэд ил болж, зохих ёсны шийтгэл хүлээх ёстой гэсэн иргэдийн шаардлагатай 100 хувь санал нийлж байна. Энэ хэргийг нээлттэй, ил тод, иргэдийн хатуу хяналт дор шалган шийдвэрлэх ёстой.

Миний бие өнөөг хүртэл нүүрсний салбартай холбоотой ажил эрхэлж байгаагүй тул өөрт холбоотой мэдээлэлд эмзэглэж байгаа ч шаардлагатай гэвэл хууль хүчний байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлье ээ. Намайг ажиллаж байсан өнгөрсөн хугацаанд бүх зүйлийн өмнө ганцаардаж байсан Ерөнхийлөгчийн Тамгын даргаар 1 жил 3 сар ажиллахдаа гадаад байтугай дотооддоо явахад УОК-оос зөвшөөрөл авдаг, ордны зүүн жигүүрийн гурван давхрын коридор битүү “хяналттай” байсан үе шүү...

Гагцхүү энэ нүүрсний гэх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийн тулд иргэдийн оролцоог ханган, мөрдөн шалгах ажиллагааг нээлттэй явуулах нь нүүрсний гэх хэргээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй байх, буруутай этгээдэд ял завших боломж олгохгүй байх тул бүх шатандаа ил тод байхыг уриалж байна.

Нүүрсний гэх хэрэг удахгүй эцэслэн шийдэгдэж, үүнтэй зэрэгцэн дахин хулгай нүүрлэдэггүй, хулгайлах боломж ч олгодоггүй тогтолцоо болон системийн өөрчлөлт, хяналт бүрэлдэн тогтоно гэдэгт итгэлтэй байна.

Бас юунд яаж холбогдож байгаагаа ч бас мэдмээр байна. Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй ээ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 28 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 39 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 48 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 1 цаг 21 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 1 цаг 45 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 1 цаг 52 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 1 цаг 57 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 4 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 10 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 2 цаг 18 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 4 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 4 цаг 17 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 4 цаг 25 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 4 цаг 32 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 4 цаг 35 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 4 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 46 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 50 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 4 цаг 57 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top