x

АН-ын бүлгээс жагсагчдын эрхийг хамгаалж эрх баригчдад шаардлага хүргүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ил болсон оффтэйк /off take/ гэрээнүүдийн талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Товч танилцуулгыг Ажлын албаны хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат, эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж нар хийлээ.

Энэ оны есдүгээр сард ОУВС-ын гаргасан тайланд "Төрийн өмчит компаниуд БНХАУ-ын зарим компанитай, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байна. Ингэснээр Монгол Улсад орж ирэх байсан экспортын орлого буурсан. Эдгээр нь дэд бүтцийн төслүүд бөгөөд гэрээ улсын нууцад хамаарах тул илүү дэлгэрэнгүй мэдээлэлгүй байгаа бөгөөд үүнээс мөнгө орж ирнэ гэж хүлээх хэрэггүй болсон" тухай мэдээллийг өглөө.

Мөн ойрын өдрүүдэд өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд ба жагсаалын эргэн тойрны талаарх танилцуулгыг Ажлын албаны дарга С.Эрдэнэболд танилцууллаа.

Бүлгийн хурлын дараа мэдээлэл хийх үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл “Одоогийн байдлаар 9 гэрээ ил боллоо. Цаашид дахиад гэрээнүүд ил болох юм байна. Үүний цаана олон гэрээ байгаа. Нефть дамжуулах хоолойн гэрээ, Нүүрс баяжуулах гэрээ, Чалкотой хийсэн гэрээ алга байна. Бүгд тэрбум доллараар яригдана. Одоо ил болсон гэрээнүүдийг тоймлоод үзэхэд л 4 тэрбум долларын урьдчилгаа гэрээ байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК жилдээ 1 тэрбум долларын борлуулалт хийдэг компани. Ашиг нь биш борлуулалт нь. Гэтэл ирэх 4 жилийн бүх гэрээгээ хийчихсэн. Одоо дахиад нууц гэрээнүүд гарч ирвэл магадгүй 10 жил нүүрснээс олох орлогоороо гэрээ хийгээд хуваагаад авчихсан гэсэн үг. Тиймээс ард иргэд итгэхгүй байна. Оффтэйк гэрээ 2011 оноос эхлэлтэй. Гэтэл гэнэт гараад ирсэн мэт МАН-ынхан хаанаас гарч ирснийг гайхмааргүй байна. АН-ын бүлгээс эрх баригчдад шаардлага өгнө. Нэгдүгээрт хүний эрхийн асуудал байна. Гэр бариулахгүй гээд байна. Тиймээс төрийн өмч болох СТӨ-ний хаалгыг нээх хэрэгтэй. Жагсагчдад коридор, заалыг нь нээж өгмөөр байна. Эмч нар нь байрлаж, ОО нь нээлттэй байх шаардлагатай. Хоёрдугаарт, талбайд сүлжээ унагахаа боль. Эрх баригчид хүний мэдэх эрхэд халдаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сүүлийн хоёр парламентад МАН эрх барьж байгаа. Тиймээс энэ бүх хариуцлагыг МАН дангаараа хүлээх ёстой. Энэ хариуцлагаас бултах гэж ямар нэгэн арга сүвэгчилж байгаа бол бид хүлээж авахгүй. Аль нэг нам руу нялзаах гэсэн мэдэгдлүүд их явж байгаад харамсаж байна. Гадаа цугласан иргэдийн 20 хувь нь нүүрсний хулгайн асуудлаар, бусад 80 хувь нь амьдрал хэцүү байна гэж бухимдаж байна МАН өөрсдөө шүгэл үлээгээд шударга юм шиг харагдах гэж байгаа боловч анх олон улсын байгууллага нүүрсний хулгай чинь том хэмжээнд хүрлээ гэдгийг гаргасан шүү.

Бид иргэдтэйгээ хамтарч, 1072 хувьцааны ногдол ашгийг өгөөч гэж шаардах ёстой. Олон их наяд төгрөг эргэлдэж байгаа юм бол яагаад ард түмэнд ашгийг нь өгөхгүй байгаа вэ. Тиймээс үүнийг шаардах ёстой. Мөн АН-ын бүлэг хувийн хэвшил рүү дайрч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Олон шалтгаанаар хяналт шалгалт хангалттай ордог. Хяналтаа хийгээд явахгүйгээр хувийн өмчлөл рүү нь халдаад шууд төрд авдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардчилсан нам бол хувийн өмчид халдах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэхэд шахалт үзүүлэх зэрэгт үргэлж эсрэг байр суурьтай байдаг. Жагсах цуглах эрх чөлөөг анх авчирсан Ардчилсан нам жагсаж буй залуучуудынхаа талд бат зогсож байгаа" гэдгээ онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна 27 мин Чухал элементийн хайгуул, олборлолтын талаар санал солилцов 38 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт буруутгав 47 мин Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ? 1 цаг 20 мин Б.Асадыг Сирийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ 1 цаг 44 мин “The MongolZ” багийн тоглогч, их мастер Б.Мөнгөнтуул XI байрт жагслаа 1 цаг 51 мин Истанбулд газар хөдөлсний улмаас 200 гаруй хүн гэмтэж бэртжээ 1 цаг 56 мин Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард олгоно 2 цаг 2 мин Ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлджээ 2 цаг 9 мин МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? 2 цаг 17 мин Түлш нийлүүлэх 20 жилийн хэлэлцээрийг Засгийн газарт буцаав 4 цаг 3 мин Д.Трампын татварын эсрэг хамтран тэмцэхийг уриалжээ 4 цаг 15 мин АНУ: Жижиг зөрчил гаргасан оюутнуудын F-1 визийг хүчингүй болгожээ 4 цаг 24 мин Сэлэнгэ аймаг энэ онд 16 сая ширхэг тарьц, суулгацыг зах зээлд борлуулна 4 цаг 31 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм... 4 цаг 34 мин “Онцгой төгөл"-д анхны модыг тарилаа 4 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 45 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 4 цаг 49 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан 4 цаг 56 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дэлхийн шинэ дэг Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс б... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн... Хятад улс цөмийн материалгүй, устөрөгчөөр ажилладаг шинэ төр... Трамп: “Орос, Украин энэ долоо хоногт гэрээ байгуулна гэдэгт... Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтт... Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн... Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инжене... Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн х... Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул у... Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ... Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо
Top