x

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын зэрэг гишүүд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон байна.

Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байгаа аж. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30,704-33,512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48,787-70,081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12,834-35,831 төгрөгөөр тус тус буурахаар болсон байна. Дээрх өөрчлөлт нь эдгээр албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 50 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 51 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 52 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 53 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 1 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 1 цаг 7 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 3 цаг 18 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 3 цаг 26 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 5 цаг 26 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 5 цаг 29 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 5 цаг 32 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 5 цаг 38 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 5 цаг 39 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 5 цаг 42 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 45 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 5 цаг 46 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 5 цаг 48 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 5 цаг 49 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 5 цаг 52 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 5 цаг 55 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top