x

УИХ болон Тамгын газарт ажиллаж байсан ахмадууд хүндэтгэл үзүүлэв

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өнөөдөр (2018.09.26) Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 80 гаруй ахмадтай юм.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, урт нас удаан жаргалыг ерөөлөө.

Тэрбээр “Монгол Улсад парламентад ёсыг бэхжүүлэхэд өөрийн хүч хөдөлмөр, залуу нас, мэдлэг чадвараа зориулсан ахмадуудтайгаа уулзаж байгаадаа баяртай байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг тогтвортой явуулах, төрийн албаны нэр хүнд, ёс зүй, хэм хэмжээг чанд баримтлах үлгэр дуурайлыг Та бүхэн үзүүлж ирсэн эрхэм хүмүүс. Улсын Их Хурлаас ахмад настнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд манлайлал үзүүлж ажиллаж байна.

Монгол Улсын хүн амын дунд эзлэх ахмад настны тоо нэмэгдэж байгаа учир цаашид төрөөс ахмадуудад тулгамдаж буй нийгэм, эрүүл мэндийн асуудлыг шийдэх цогц бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хүрээнд Ахмад настны тухай хуулийг шинэчлэн баталсан. Өмнө нь байгууллагуудад ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг санхүүжүүлэх хууль, эрх зүйн орчин ойлгомжгүй байсан. Энэ хууль батлагдсанаар тухайн байгууллагуудад ахмадуудынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх төсвийн тодорхой эх үүсвэрийг хуулиар тогтоож өгсөн.

Та бүхэн Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрыг бэхжүүлэх, өнгөрсөн 26 жилийн хугацаанд батлан гаргасан хуулиудыг амьдралд хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Иймд Та бүхний зөвлөгөө, санал санаачилга бидний хувьд чухал ач холбогдолтой. Залуу, дунд, ахмад гэсэн гурван үеийн залгамж халаа бол Монголын хөгжлийн гол тулгуур учир зөвхөн ахмадын баяраар уулздаг биш, байнгын эргэх холбоотой хамтран ажилладаг байх нь зүйтэй. Ахмадуудын маань хуримтлуулсан туршлага, чадавхийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэх нь чухал юм. Та бүхний зөвлөмж, санал санаачилгыг хүлээн авахдаа үргэлж бэлэн байх болно” хэмээгээд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын халуун мэндчилгээг уламжлав.

Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн үг хэлж, төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлуудад байнга анхаарал, халамж тавьдаг Улсын Их Хурлын удирдлага, түүний Тамгын газарт талархал илэрхийлээд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 38 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 40 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 54 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 54 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 3 цаг 6 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 3 цаг 14 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 5 цаг 14 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 5 цаг 16 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 5 цаг 19 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 5 цаг 25 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 5 цаг 27 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 5 цаг 30 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 33 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 5 цаг 34 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 5 цаг 36 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 5 цаг 37 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 5 цаг 40 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 5 цаг 43 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top