x

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны “Улсын газрын тосны сан”-гийн үйл ажиллагаатай танилцлаа

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын бие даасан баялгийн сан болох Улсын газрын тосны сан (СОФАЗ)-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

1999 онд байгуулагдсан Азербайжаны Улсын газрын тосны сан нь нефть, байгалийн хийн салбараас олсон орлогыг төвлөрүүлж, ирээдүйд үр ашигтайгаар зарцуулах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг сангийн Гүйцэтгэх захирал Шахмар Мовсумов хүлээн авч, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Ноён Шахмар Мовсумовын танилцуулснаар сан нь байгалийн баялгаас олсон орлогыг уг санд төвлөрүүлж, зарцуулалтыг ил тод байлгадаг байна. Мөн тэрбээр “…Монгол Улс асар их байгалийн баялагтай учраас энэ төрлийн сан байгуулах зайлшгүй шаардлагатай…” хэмээн зөвлөөд үйл ажиллагааныхаа туршлагыг хуваалцах бүрэн боломжтой гэсэн юм.

Мөн тус улс “Зууны” гэж нэрлэгдэх гэрээг амжилттай хийснээр байгалийн баялаг олборлогч болоод хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа цэвэр ашгаас 25 хувийн, Засгийн газар 75 хувийн орлого авдаг тогтолцоог бүрдүүлжээ.

Сангийн талаар товч танилцуулбал:

Энэ сангийн хөрөнгө 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 37.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Сангийн орлогын эх үүсвэр:

– Азербайжаны нефть, газрын тосны борлуулалтын орлого (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Нэмэгдэл орлого /Бонус/ (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Жил бүрийн ногдол ашиг (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу)

– Хөрөнгө оруулагчдаас авах байгалийн хийн олборлолт явуулсны газрын төлбөр

– Газрын тос болон байгалийн хийн тээвэрлэлтээс олсон орлого

– Сангийн хөрөнгийг зарж борлуулсантай холбоотой олсон орлого

– Хандив

– Хуулийн дагуу төвлөрсөн бусад орлого

Санхүүжүүлж буй төслүүд:

– Баку-Тбилис-Жейхан чиглэлийн газрын тосны хоолойн төслийн Азербайжаны талын хувийг эзэмшигч, гүйцэтгэгч /төсөл хэрэгжсэн/

– Армен, Азербайжаны мөргөлдөөний улмаас эх орноосоо дүрвэсэн хүмүүст нийгмийн дэмжлэг үзүүлэх, тэднийг орон сууцаар хангах

– Огуз-Кабала-Баку чиглэлийн усны шугамын төслийг барих /төсөл хэрэгжсэн/

– Самур-Абшероны усжуулалтын системийг шинэчлэх

– Баку-Тбилис-Карс чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх

– Азербайжаны оюутан, залуусыг гадаадад боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх, энэ төрлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх

– Турк дэх газрын тосны STAR төслийн Азербайжанд ногдох хувийг санхүүжүүлэх

– Өмнөд хийн корридор (South Gas Corridor)-ын бүтээн байгуулалтын төслийн Азербайжанд ногдох хувийг санхүүжүүлэх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 31 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 32 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 32 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 33 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 47 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 47 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 2 цаг 59 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 3 цаг 7 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 5 цаг 7 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 5 цаг 9 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 5 цаг 12 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 5 цаг 18 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 5 цаг 19 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 5 цаг 23 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 26 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 5 цаг 26 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 5 цаг 29 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 5 цаг 30 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 5 цаг 33 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 5 цаг 36 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top