x

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 25-нд Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд оролцлоо.

Тэрээр энэ сарын 28-ны өдрийн хуралдаанд үг хэлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлаа танилцуулж, олон улсын харилцааны асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлэх юм. Мөн өдөр Норвеги, Болгар, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Молдав, Бутан, Швед, Австрали зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүн үг хэлэх юм байна.

Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлсэн үгэндээ, "Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өмнө тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааr тэмдэглээд үүний эсрэг  дорвитой арга хэмжээ авах шаардлагатай" гэв.

Технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь залуучуудын ажлын байрыг орлох, ингэснээр ажилгүйдлийг бий болгож, нийгмийн эмзэг бүлэг, эмэгтэйчүүдэд нөлөөлж буйг онцлов. Мөн цагаачлал, дүрвэгсдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим аюулгүй байдлыг хангах, цахим хувьсгал нь бүх нийтэд хүртээмжтэй байх ёстойг тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы дарга Мария Фернанда Эспиноса Гарсес хэлэхдээ, хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, цагаачлалын асуудлаарх Дэлхийн гэрээг хэрэгжүүлэх, ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалах, Парисын гэрээг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл, Ерөнхий Ассамблейн ажлыг эрчимжүүлэх, залуучуудыг зэвсэгт мөргөлдөөнд оролцохоос урьдчилан сэргийлэх гэсэн долоон чиглэлд анхаарал хандуулахаа илэрхийлэв.

Уг чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 150 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэн, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 52 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 53 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 54 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 55 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 1 цаг 8 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 1 цаг 9 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 3 цаг 21 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 3 цаг 28 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 5 цаг 28 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 5 цаг 31 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 5 цаг 34 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 5 цаг 40 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 5 цаг 41 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 5 цаг 44 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 48 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 5 цаг 48 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 5 цаг 50 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 5 цаг 52 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 5 цаг 54 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 5 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top