x

Ерөнхийлөгч Х.Баттулга, Илхам Алиев нар уулзлаа

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов.

Уулзалтын эхэнд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь тухлан саатахыг уриад, ажлын айлчлал хийж буйд нь талархал илэрхийлсэн юм.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1951 оны арванхоёрдугаар сарын 5-нд  Бакугийн нефть боловсруулах үйлдвэрийг задалж Зүүнбаянд жижиг хэмжээний үйлдвэр байгуулж 1969 оныг хүртэл ажилласан, уг үйлдвэрт Азербайжан мэргэжилтнүүд очиж ажиллаж байсан хоёр орны харилцааны сонирхолтой түүх байдаг тухай дурсав. Энэ тухайд Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев сонирхон сонсож, энэ салбарын хамтын ажиллагааны туршлага байгаа учир цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн онцоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжиж, бусад орнуудын зах зээлд хамтран гарах, бүс нутгийн хөгжилд идэвхтэй оролцоотой байх болон Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад ложистикийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг харилцан судлахаар тохиролцов.

 

 

 

Ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт үргэлжиллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад Монгол Улсын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Бүгд Найрамдах Азербайжан улсын талаас Эдийн засгийн сайд Шахин Мустафаев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны албаны дэд дарга Хикмет Гаджизаде нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь баяжуулах өргөн нөөц боломж байгааг хэлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев уг саналыг дэмжиж, ирэх аравдугаар сард тус улсын Эдийн засгийн яам болон бизнесийн төлөөллийг багтаасан судалгааны багийг Монголд ажиллуулахаар талууд тохиров.

Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодын улсуудад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол Улсаас мах болон арьс шир гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүнийг Азербайжанд импортлох, Монгол Улсад 300 орчим хүнийг ажлын байраар хангахуйц ноос ноолуур боловсруулах болон хивсний үйлдвэр байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх, технологийн шийдлийг Бүгд найрамдах Азербайжан улсаас авах асуудлыг нухацтай судлахаар уулзалтын үеэр талууд тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, спорт, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевыг Монгол Улсад айлчлахыг урихад эрхэмсэг ноён Илхам Алиев урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан улс 1992 оны 4 дүгээр сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. 

Монгол Улс Азербайжаныг Анкара дахь ЭСЯ-наас хавсарч, Азербайжан Монгол Улсыг Сөүл дэх ЭСЯ-наас хавсарч байна.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

Худалдааны харилцаа 2014 онд
Нийт худалдааны эргэлт- 394.1 мян.ам.доллар
Экспорт- байхгүй
Импорт- 394.1 мян.ам.доллар

2015 онд
Нийт худалдааны эргэлт- 314.7 мян.ам.доллар
Экспорт- байхгүй
Импорт- 314.7 мян.ам.доллар

2016 онд
Нийт худалдааны эргэлт- 143.7 мян.ам.доллар
Экспорт- 1 мян.ам.доллар 
Импорт - 142.7 мян.ам.доллар 

2017 онд

Нийт худалдааны эргэлт- 105.4 мян.ам.доллар
Экспорт- байхгүй
Импорт - 105.4 мян.ам.доллар байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 39 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 40 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 41 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 42 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 55 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 56 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 3 цаг 7 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 3 цаг 15 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 5 цаг 15 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 5 цаг 18 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 5 цаг 21 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 5 цаг 27 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 5 цаг 28 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 5 цаг 31 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 34 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 5 цаг 35 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 5 цаг 37 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 5 цаг 38 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 5 цаг 41 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 5 цаг 44 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top