x

Сонгуулийн хуулийн шинэ төсөл: УИХ сонгуулиас жилийн өмнө нөхөн сонгууль явуулахгүй

2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийг гурав задалсан сонгуулийн шинэ хуулийг Сонгуулийн ерөнхий хорооноос боловсруулжээ. Хуулийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын 2017 оны 195 дугаар захирамжаар томилсон юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай  хуулийн төслүүдэд албан ёсоор санал авч эхэлсэн байна. Эдгээр хуулийн төслүүд 2018 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн 85.3-т “Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт шинээр оруулжээ.

Хэнтий аймгийн гурван сум буюу УИХ-ын 42 дугаар тойргоос нэр дэвшиж сонгогдсон Д.Гантулга огцорсон тул парламентын гишүүний орон гарсан. УИХ-ын тогтоолоор 42 дугаар тойрогт 2018 оны аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль явуулах байсан боловч иргэд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, улмаар Цэц УИХ-ын тогтоолыг Үндсэн хуульд нийцээгүй хэмээн дүгнэсэн. Ингэхдээ төрийн албанд ажиллаж байгаа иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан хэмээх үндэслэл гаргасан тул 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 1-нээс наана явуулах боломжгүй болоод байна.

Тэгэхээр УИХ-ын намрын чуулганаар Хэнтийн нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 62 дугаар тогтоолыг өөрчилж, сонгуулийн шинэ товыг тогтооно. Хэрвээ УИХ нөхөн сонгуулийг 2019 оны долдугаар сард товлоод, дараа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталбал, төслийн 85.3-т заасанчлан Хэнтий аймагт нөхөн сонгууль болохгүй байх магадлалтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 3 цаг 22 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 3 цаг 23 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 3 цаг 24 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 3 цаг 25 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 3 цаг 38 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 3 цаг 39 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 5 цаг 50 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 5 цаг 58 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 7 цаг 58 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 8 цаг 1 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 8 цаг 4 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 8 цаг 10 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 8 цаг 11 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 8 цаг 14 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 17 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 8 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 8 цаг 20 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 8 цаг 21 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 8 цаг 24 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 8 цаг 27 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top