x

Ерөнхийлөгч Завхан аймгийн Усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн ёслолд оролцов

Завхан аймагт ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт нээлтээ хийсэн Усан бассейн бүхий спорт цогцолборын нээлтийн ёслолд оролцлоо.

Энэхүү спорт цогцолбор нь 400 хүний суудалтай усан бассейны заал, 500 хүний суудалтай спорт заалтай, жүдо, самбо бөх, гимнастик болон бүх төрлийн спортоор хичээллэх нэмэгдэл заалтай, иж бүрэн агааржуулалтын системтэй, усан халаалттай спорт цогцолбор болжээ.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы хэлснээр энэхүү цогцолбор нь хүүхэд, багачуудын хүч, хөдөлмөрийн үр дүнд баригдсан томоохон бүтээн байгуулалт юм байна.

Учир нь, 2011 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд 999 морин хуурч хуурдаж түмэн олноо цэнгээсний урамшуулалд Засгийн газар шийдвэр гаргаж, улсын төсөвт 7.2 тэрбум төгрөг суулгасан байна.

Барилгын ажил 2012 онд эхэлж, өнөөдөр ашиглалтад орсноор зөвхөн Завхан нутгийнхан бус бүсийн хэмжээнд усан спорт болон спортын бусад төрлөөр стандартын дагуу уралдаан, тэмцээн зохион байгуулах боломжтой болж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын нээлтийн ёслолд оролцож, спорт цогцолборын бүтээн байгуулалтыг үзэж сонирхсон юм. Мөн нээлтийн үеэр Завхан аймгийн усан спортын тамирчид усан бассейнд анхны сэлэлтээ хийж, цаашдаа байнгын бэлтгэл хийх боломжтой болсондоо баяртай байгаагаа хэлсэн юм.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Усан бассейн бүхий спорт цогцолборын гадна мод суулгаж, тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 3 цаг 33 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 3 цаг 34 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 3 цаг 35 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 3 цаг 36 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 3 цаг 49 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 3 цаг 50 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 6 цаг 1 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 6 цаг 9 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 8 цаг 9 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 8 цаг 12 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 8 цаг 15 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 8 цаг 21 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 8 цаг 22 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 8 цаг 25 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 28 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 8 цаг 29 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 8 цаг 31 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 8 цаг 32 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 8 цаг 35 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 8 цаг 38 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top