x

Г.Занданшатар: Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах дүрэм, журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой байв. Зөвлөгөөнд төрийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчдээс бүрдсэн 800 хүн оролцсон байна.

 “Төрийн албыг шинэчлэх шаардлага” сэдэвт нэгдсэн хуралдаанаар орчин үед төрийн албанд тулгарч буй нийгэм, эдийн засаг, улс төрийн сорилтууд, хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн үзэгдлүүд, эдгээр өөрчлөлттэй дасан зохицоход төрийн алба, төрийн албан хаагчдад шаардагдах мэдлэг, ур чадварыг бий болгох, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх талаар авч хэлэлцсэн байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлдээ,

Манай улс 2016 оны байдлаар хүний хөгжлийн индексээр дэлхийн 188 орноос 92-т, аз жаргалын индексээр 140 орноос 136-д өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102-т, логистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108-д, бизнес эрхлэлтийн индексээр 189 орноос 56-д, байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111-т тус тус орж байна. Эндээс харахад ихэнх үзүүлэлт нь дэлхийн дунджаас хойгуур, зарим үзүүлэлт нь сүүл мушгиж байна. Төр болоод төрийн алба нь нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч байх үүрэгтэй учраас уг асуудлыг өөр хэн нэгэнд займчуулах арга байхгүй. Төр нь төр шиг, төрийн алба нь хариуцлагатай байж улс орон хөгжинө гэлээ.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны арванхоёрдугаар сард баталсан. Хуулийн ерөнхий зорилго нь Монгол Улсын төрийн албаны удирдлагад чадахуйн зарчмыг мөрдлөг болгож, төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлагыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх зорилготой юм. Уг хуулиар төрийн албаны стандарт бий болгох, төрийн албанд шатлан дэвшүүлэх зарчим, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах шаардлага, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн чухал үзэл санаанууд тусгагдсан байна. Төрийн албаны тухай шинэ хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 42 тоот тогтоолоор “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж шударга ёсыг дээдлэх, сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн гурван тулгуурын нэг мөн хэмээн тодорхойлсон. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд Төрийн албаны шинэчлэлийн стратегийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ оны 6 сараас байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн шазраас дагалдан гарах 40 гаруй дүрэм, журмуудыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

Тогтвортой, чадварлаг төрийн алба нь хөгжлийн бодлогын амин сүнс. Гэтэл төрийн алба нь улс төрөөс хэт хамааралтай болж, тогтвортой, мэргэшсэн байдал алдагдаж, төрийн чадавхи суларч байгаа нь энэ бүхний шалтгаан болж байна.

Иргэд баялаг бүтээгчид шударга, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн албыг хүсч байна. Засгийн газар төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сахих талаар тодорхой арга хэмжээ авч байгаа ч сахилга хариуцлагагүй, ёс зүйгүй хүн төрийн албанд ажилласаар байна. Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэг үүнийг нотолж байна. ЗГХЭГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас яам, агентлагт явуулсан шалгалтын дүн давхар гэрчилж байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Төрийн албыг тогтвортой, хариуцлагатай болгон шинэчлэх, цомхон мэргэшсэн төрийн албатай болох үйл ажиллагааг Төрийн албаны шинэ хууль хэрэгжихтэй зэрэгцэн явуулна.Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлж, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор гаргасан Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллана. Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, ёс зүйн хороо байгуулах, төрийн албан хаагчдыг ажлын гүйцэтгэлээр нь цалинжуулах зэрэг зохин байгуулалтын ажил хийнэ гэж мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • иргэн (202.126.89.2)
    Хувьд ашигладаггүй гэж боддог бсан.. АРАЙ Ч ДЭЭ ХУЛГАЙЧ НӨХДҮҮДЭД ИЙМ ШИЙДВЭР ГАРГАЧИХСАН ЗОГСОЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ ОЙ ГУТМААР ҮЙЛДЭЛҮҮД
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.126.89.2)
    ХУВЬД АШИГЛАЖ БГА БОЛ ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ ИЖИЛ
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.17.220)
    Угаасаа хориглогдсон зүйл шүү дээ.хэрэгждэггүй л болохоос.
    2018 оны 09 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 3 цаг 28 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 3 цаг 28 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 3 цаг 29 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 3 цаг 30 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 3 цаг 43 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 3 цаг 44 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 5 цаг 56 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 6 цаг 4 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 8 цаг 3 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 8 цаг 6 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 8 цаг 9 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 8 цаг 15 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 8 цаг 16 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 8 цаг 19 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 23 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 8 цаг 23 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 8 цаг 25 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 8 цаг 27 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 8 цаг 30 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 8 цаг 32 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top