Нийслэлийн МАН-ын хорооны XXXIY Бага хурал өчигдөр болж намын даргаа сонголоо. Бага хуралд Нийслэлийн МАН-ын 36,000 гишүүнийг төлөөлөн 333 гишүүн оролцсон байна. Шөнө хагаслаж хуралдсан Бага хурлын төлөөлөгчдийн 167 нь УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг, 164 нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг дэмжиж, 18 саналын хуудсыг хүчингүйд тооцсон байна. Бага хурлаас гарсан албан ёсны шийдвэрийн талаар өнөөдөр 16:00 цагт мэдээлэл хийнэ.
Хуралд оролцсон төлөөлөгчдийн насны бүтцийг авч үзвэл 84 нь 18-35 нас, 154 нь 36-45 нас, 97 нь 46-60 нас, 27 нь 61-ээс дээш насны гишүүд бөгөөд хамгийн залуу нь Сүхбаатар дүүргийн 66-р үүрийн төлөөлөгч 23 настай Цолмон, хамгийн ахмад нь мөн дүүргийн 65-р үүрийн төлөөлөгч 71 настай Баасанжав нар байлаа.
Сэтгэгдэл (1)