Нийслэлийн МАН-ын хорооны бага хурал өнөөдөр болно. Бага хурлаар НИТХ-ын 369 төлөөлөгч Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох юм.
Нийслэлийн намын даргын сунгаанд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд өрсөлдөхөө зарласан. Тэрбээр, "Бид 2016-2020 онд нийслэлийг хөгжүүлэхээр төлөвлөсөн Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Намын даргын сунгаанд энэ Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, 2020 оны сонгуульд ард түмнээрээ дүнгээ тавиулна” гэсэн юм.