x

У.Хүрэлсүхийн Тавантолгойн хувьцаа

Өнгөрөгч наймдугаар сарын 30-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас томилогдсон ажлын хэсэг тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын бирж дээр арилжаалах ажлыг зохион байгуулж дууссан тухай анх мэдээлсэн байна. Үүнээс 12 хоногийн дараа буюу өнгөрөгч лхагва гаригт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2018 оны эцэс гэхэд иргэдийн нэр дээрх 1072 ширхэг хувьцааг амь оруулж, иргэн бүрт хувьцаа тараана” хэмээн мэдэгдэв. 1072 ширхэг хувьцааг амь оруулах ч яахав ойлгомжтой. Олон жил ярьж байгаа асуудал.

Харин “иргэн бүрт хувьцаа тараана” гэсний учрыг ухвал 2012 онд Засгийн газраас иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаа “бүл нэмэх” бололтой. Тухайн үед Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилснаар нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдох болсон юм. Хувьцаа эзэмшигчдийн тоог гаргахдаа “2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд хувьцаа өгнө” гэсэн билээ. Үүнээс хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрч.

2012 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хүн ам 2,867 сая байсан бол 1017 оны жилийн эцсийн тоогоор 3.177 сая бол 310 мянгаар нэмэгдсэн (аргагүй л цөөхүүлээ юм даа, чааваас) байна. Тэгэхээр шинээр нэмэгдсэн 300 мянга гаруй иргэнд мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх бололтой. Харин хаанаас, яаж гэдгийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд удахгүй хариулах биз. Компанийн үлдсэн 80 хувийн хувьцаанаас нэмж гаргах нь уу, эсвэл?

Сануулахад өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар тухайн үед засаг барьж байсан МАН ахмад настнуудыг хувьцааг нэг сая төгрөгөөр, оюутан сурагчдын хувьцааг “сургалтын төлбөр болгож байна” хэмээн 500 мянган төгрөгөөр үнэлэн бэлэн мөнгөөр худалдаж авсан удаатай. Сонгогчдын саналыг бэлэн мөнгөөр худалдаж авах нь хуулиар хориотой учраас ийм арга хэмжээ авсан хэрэг л дээ. Мөн энэ аргыг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН давтан хэрэглэж, иргэдийн гар дээрх хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Сонгууль дуусч АН ялагдал хүлээхэд хувьцаагаа зарсан иргэдийн зарим нь мөнгөө олж авч чадалгүй үлдсэн билээ.

Тэгэхээр Иргэдэд хуваарилсан гурван тэрбум ширхэг хувьцааны нэлээд хэсэг нь төрд буцсан гэсэн үг. Магадгүй эндээс дахин хуваарилалт хийж болох юм. Харин хувьцаагаа Засгийн газарт зарж, бэлэн мөнгө авсан нөхдөд дахин хувьцаа өгөх болов уу? "Иргэн бүрт хувьцаа өгнө" гэсний тоонд энэ хүмүүс ч гэсэн орсон уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 3 цаг 46 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 3 цаг 47 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 3 цаг 47 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 3 цаг 48 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 4 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 4 цаг 2 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 6 цаг 14 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 6 цаг 22 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 8 цаг 22 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 8 цаг 24 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 8 цаг 27 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 8 цаг 33 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 8 цаг 34 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 8 цаг 38 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 41 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 8 цаг 42 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 8 цаг 44 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 8 цаг 45 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 8 цаг 48 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 8 цаг 51 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top