x

АНУ-ын Конгрессын гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол Улсад албан айлчлал хийж байгаа АНУ-ын Конгрессын танхимын гишүүд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, номхон далайн дэд хорооны дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Ёохо болон Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Элизабет Эсти, Том Гарретт, Бүбен Кихүэн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, хоёр улсын эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болоод тус улсын Конгресст хэлэлцүүлж буй Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар ярилцлаа. Мөн Мянганы Сорилтын Сангийн хоёр дахь компакт гэрээ 350 сая ам.долларын дүнтэйгээр гарын үсэг зурагдахаар болж шийдэгдсэнийг талууд сайшаан тэмдэглэсэн юм.

Гуравдагч хөршийн худалдааны хууль нь Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэх чухал ач холбогдолтой хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөл Монгол Улсад хэчнээн чухал байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбарлаж, 30-40 мянган монгол эмэгтэй ажлын байртай болох боломжтой хэмээн онцлов.

Мөн талууд Монгол Улсад хөгжиж буй ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж болон хоёр улсын батлан хамгаалах салбарын үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 3 цаг 42 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 3 цаг 43 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 3 цаг 44 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 3 цаг 45 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 3 цаг 58 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 3 цаг 59 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 6 цаг 10 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 6 цаг 18 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 8 цаг 18 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 8 цаг 21 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 8 цаг 24 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 8 цаг 30 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 8 цаг 31 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 8 цаг 34 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 37 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 8 цаг 38 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 8 цаг 40 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 8 цаг 41 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 8 цаг 44 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 8 цаг 47 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top