x

Шадар сайд Эрээний чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин (9 дүгээр сарын 6-ны өдөр) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.

Өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх тухай санамж бичиг байгуулсны дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах бэлтгэл үйл явц эрчимжиж байгаа юм.

Энэ хүрээнд Шадар сайд Замын-Үүдийн чөлөөт бүсээс 1 км орчмын зайд байрлах, 900 га талбай бүхий Эрээний чөлөөт бүсэд хийгдэж байгаа бүтээн байгуулалттай танилцав.

Өнгөрсөн хавраас Эрээний чөлөөт бүсийн төвийн хэсэгт газар дор дэд бүтцийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамын орчин үеийн шийдэл бүхий цогц ажлыг гүйцэтгэсэн төдийгүй ойрын хугацаанд 7-н үйлдвэрийн барилгыг угсарч дуусгах ажээ. 2019 он гэхэд энэ хэсэгт 800 сая юань буюу 126 сая орчим ам.долларын өртөг бүхий ажил хийгдэнэ гэж Эрээн хотын удирдлагууд ярилаа.

Шадар сайд мөн өдөр Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай танилцсан.

Энэ төвд Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Хятадын холбогдох байгууллагууд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлжээ. Эндээс Хятадын иргэд өдөрт 8000 юань хүртэлх үнийн дүн бүхий барааг татваргүйгээр худалдан авч болдог байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2 цаг 9 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2 цаг 9 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2 цаг 10 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 2 цаг 11 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 2 цаг 24 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 2 цаг 25 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 4 цаг 37 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 4 цаг 45 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 6 цаг 45 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 6 цаг 47 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 6 цаг 50 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 6 цаг 56 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 6 цаг 57 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 7 цаг 0 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 4 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 7 цаг 4 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 7 цаг 6 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 7 цаг 8 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 7 цаг 11 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 7 цаг 13 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top