x

Амарбаясгалант хийдийн ур хийцийг сэргээн засварлахаар Вьетнам мэргэжилтнүүд иржээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан (2018.09.06) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнгийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, түүх соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд хатагтай Элчин сайдад БНСВУ тунхагласны 73 жилийн ойн баярын мэндийг хүргэв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод даруй жар гаруй жил болж байна. Манай хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо бэхжиж, энэ оны эхээр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.  Хоёр орны парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаад сэтгэл хангалуун байна. Цаашид бид эдийн засаг, худалдааны урсгалыг хоёр талтай болгож, экспорт, импортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, орон нутгийн харилцааг дэмжих, түүх, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээн тэмдэглэлээ.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Вьетнам Улсад тохиолдсон дайны хүнд жилүүдэд Монголын төр, засаг, ард иргэдийн зүгээс тус улсад тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг одоо хүртэл вьетнамчууд санан дурсдаг гэв. 

Элчин сайд Доан Тхи Хыөнг, “2017 оны 8-р сард Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Хоёр улсын худалдааны эргэлт нэмэгдэж байгаа учир энэ зорилтын үр дүн эерэг гарна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын харилцаа өргөжиж байгаатай санал нэг байна. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын айлчлалын үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Манай Элчин сайдын яамныхан саяхан Төв аймагт ажиллаад ирлээ. Мөн хоёр улсын түүх, соёлын салбарын харилцаанд анхаарал хандуулан ажиллаж байна. Хорь гаруй жилийн өмнө Вьетнамын мэргэжилтнүүд Монголын түүх, соёлын өв болсон зарим сүм, хийдийг сэргээн засварлах ажлыг хийж байсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн Монгол Улсад төдийгүй дэлхийд ховорт тооцогдох соёлын гайхалтай бүтээл болсон Амарбаясгалант хийдийн ур хийцийг сэргээн засварлах ажлыг эхлүүлэхээр мэргэжилтэн ирсэн. Өвөрмөц ур хийцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахын төлөө манай мэргэжилтнүүд бүхий л чадвараа дайчлан ажиллах болно” гэв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монголын өв соёлыг хадгалан үлдээхийн төлөө санаачилга гарган ажиллаж байгаа хатагтай Элчин сайдад талархал илэрхийлээд хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 1 цаг 43 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 1 цаг 44 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 1 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 1 цаг 46 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 1 цаг 59 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 2 цаг 0 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 4 цаг 11 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 4 цаг 19 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 6 цаг 19 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 6 цаг 22 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 6 цаг 25 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 6 цаг 31 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 6 цаг 32 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 6 цаг 35 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 38 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 6 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 6 цаг 41 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 6 цаг 43 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 6 цаг 45 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 6 цаг 48 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top