x

Монгол улсаас Швед, Канад, Их Британид суух Элчин сайдууд ИЖБ-ээ гардан авлаа

​​​​​Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдаар томилогдон явж байгаа эрхмүүдэд нэг бүрчлэн захиас даалгавар өгч, очоод улс орондоо хэрэгтэй ямар ажлууд хийх гэж байгаа талаар асууж, ярилцав.

  1. Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Очирын Энхцэцэг

  2. Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ядмаагийн Ариунболд

  3. Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Нархүүгийн Тулга нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайд” гэдэг цол хэргэм нь хэн нэг улстөрчийн гавьяаны амралтаа авахдаа хийдэг ажил биш болохыг онцлон шүүмжилж, цаашид энэ төрлийн Элчин сайдын томилгоог таслан зогсоох тал дээр хатуу зогсоно гэдгээ илэрхийллээ.

Томилогдон явж буй Элчин сайд нарт үүрэг өглөө.

  • Гадаад харилцааны яам өндөр чадвартай мэргэжлийн дипломатч гэж үнэлсэн учраас эн тэргүүнд иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санаачилгатай ажиллаж, богино хугацаанд үр дүнтэй ажиллах. /Үүнд, боловсрол, эрүүл мэнд, өндөр технологи, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг багтаах/

  • Элчин суугаа улсдаа 1, 5, 10 гэлтгүй нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутнуудад тэтгэлэг олж өгөх, өндөр өртөгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол иргэдэд үнэгүй хүргэх боломжуудыг судлах зэрэг наад захын асуудлыг шийдэж, хагас жилийн дотор үр дүн гаргахыг үүрэг болгов.

Мөн Элчин сайдын яамдын үүд хаалгыг өөрийн улсын иргэддээ үргэлж нээлттэй байлгаж, улс хоорондын олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарахыг хүслээ.

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар,

Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар,

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2 цаг 2 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2 цаг 2 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2 цаг 3 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 2 цаг 4 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 2 цаг 17 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 2 цаг 18 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 4 цаг 30 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 4 цаг 38 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 6 цаг 37 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 6 цаг 40 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 6 цаг 43 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 6 цаг 49 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 6 цаг 50 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 6 цаг 53 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 57 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 6 цаг 57 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 6 цаг 59 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 7 цаг 1 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 7 цаг 4 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 7 цаг 6 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top