x

Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэгчдэд тайлбар өгөхийн учир

Монгол Улсад ганц “хатуу гар” хэрэгтэй талаар “Ерөнхийлөгчийн засаглалтай болъё” гэх ухуулга өмнө ч нь байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг УИХ-ын гишүүдийн хэлдэг үг болтлоо, хэлэлцүүлгийн сэдэв болтлоо өргөсөж байсангүй. Магадгүй баахан хар хэрээнд хүрээлэгдсэн хунгийн дүр бүтээх гэсэн улстөрчдийн тоглолтууд галыг нь улам өрдөөд байж мэднэ.

Нэг нам, түүний толгойд байх нэг хүний дарангуйллын цаг үеийг санагалзаж эхэлсэн нь, хоёр хөрш маань эргээд мөнхийн удирдагчидтай болсон цагтай давхцаж байгаа нь болгоомжлол төрүүлнэ. Өнгөрсөн хэдэн зуун жилийн түүхэнд монголчууд бид ганц хүний бүрэн хамааралд орох бүртээ бусдад хорлогдож, дотроо хагаралдаж иржээ.

Тэгвэл ялангуяа өнөөдрийнх шиг лидерийн гачигдалд орсон, улстөрчид болоод намуудын нэр хүнд шалдаа уначихсан байхад хэнийгээ дээрээ залж, итгэж үнэмших юм. Өчигдөр налж, нялцганан дагаж явсан хүнээ, өнөөдөр зад шүүмжлэгчийн дүрд орчхоод шавар цацаж байгаа хувийн тоглолттой, алдарших хүсэлтэй хүмүүст найдвал юугаар төгсөх бол. Нийт олны талынх нь итгэлийг даахгүй хүнийг бүхий л эрх мэдэлтэй Ерөнхийлөгчөөрөө залчихлаа гэхэд удаан тэсэх үү. Өнөөдөр нийгэм бухимдалтай байгаа ч төрдөө нөлөөлөөд доргиод байхгүй байгаа нь муугаар хэлэхэд жалга бүртээ гайгүй нэртэй 76 хүнээс төр бүрдэж байгаад бий.

Энэ бичвэрийг бичих болсон шалтгаан нь төр түшиж яваа, үг нь түмэнд хүрдэг улстөрчдийн удаа дараагийн яриануудтай холбоотой. Нэг жишээ авахад л УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн засаглал руу орох талаар байр сууриа үе үе илэрхийлдэг.

Нэгэнтээ Төрийн ордонд “Хятад Улс чөлөөт худалдаа ярьж, АНУ хана барих тухай ярина гэж 25 жилийн өмнө хэн ч зүүдлэхгүй байсан болов уу. Тэгэхээр дэлхий даяар явж байгаа энэ сэтгэлгээний өөрчлөлт манай Монгол Улсад ч гэсэн орж ирчхээд байна. Бид парламентын засаглал гэдэг энэ үнэт зүйлийг авч үлдье гэвэл парламент өөрөө хариуцлагатай байх зүйл рүү явахаас өөр гарцгүй.

Үгүй бол Ерөнхийлөгчийн засаглал руу гулган орох эрсдэлийн өмнө Монгол Улс бүхэлдээ ирчихээд байна гэдгийг би хааяа боддог болсон. Бүгдээрээ л төлөвлөлт, хариуцлага байхгүй энэ нийгмээс үндсэндээ бараг залхаж байна. Нэг юм болж байгаад Засгийн газар нь годройтож унадаг. Тэгээд 1.3 жил болдог. Гэтэл хоёр хөрш маань улам л урт удаан хугацааны төлөвлөгөөтэй, нэгдсэн бодлоготой хүчирхэг төртэй болоод байдаг” хэмээж байлаа. Хэдэн өдрийн өмнө өөрийн цахим хуудсандаа мөн л энэ санаагаа давтсан байна лээ.

Тэгвэл МУИС-ийн багш О.Мөнх-Эрдэнэ “Хүчтэй Ерөнхийлөгчтэй, парламентын засаглалыг 1992 оны Үндсэн хуулиар сонгосон, 2000 оны өөрчлөлт ч ийш хийгдсэн. 28 жилийн өмнө шийдчихсэн зүйлийг дахин сөхөх нь үүнээс татгалзаж Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих зорилготой гэж ойлгогдов” гэсэн байна. Энэ хоёр хүний үгийн толхилцоон мэт харагдаж байгаа ч үнэндээ манай улсад Ерөнхийлөгчийн засаглал зохих уу гэдэг нь хамгийн чухал асуудал юм.

Хэдийгээр Солонгос зэрэг хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалаар амжилт олсон орнууд байгаа ч өнөөдөр тэр орны хүмүүс дарангуйллыг тэвчиж чаддаггүй, жигшдэг хэмжээнд оччихсон байна. Латин Америк болон Зүүн өмнөд Азийн олон оронд нэг хүний удирдлага тун ч эмгэнэлтэй төгсгөлийг авчирсан байдаг. Үүн дээр “Арабын хавар”, Африкийн орнуудын сүйрлүүдийг нэмбэл их юм гарна. Нэг үгээр Ерөнхийлөгчийн засаглалд орсон орнуудаас зууд нэг нь л эдийн засгийн хувьд онож, бусад нь бүх талаар аймшигтай алджээ. Мөн ямар ч тохиолдолд эрх чөлөөний асуудал эмзэг байдаг. Бид яах вэ, Америкийн жишээг ярих дуртай.

Гэхдээ тэр чинь төр нь бүрдэхээс өмнө шүүх засаглал нь үүссэн газар шүү дээ. Хүчтэй шүүх засаглалтай, муж бүр нь өөрийн эрхтэй, XIII зуунаас эхлэлтэй Английн-сонгодог парламентыг авч хүчтэй хяналт тогтоосон цагаачдаас бүрдсэн улсад л тогтсон, тохирсон ганц загвар юм. Харин манайх шиг орны хувьд нэг хүний үнэмлэхүй эрх мэдэл гамшиг сүйрэл биш юм гэхэд хоёр хөршийнхөө хялбар  тоглоом болох нөхцөлийг наад зах нь бүрдүүлэхгүй юу.

Мөн Ерөнхийлөгчийн эрх мэдэл өндөр байх хэрээр засаглалын “зовлон”ч их байдгийг өнгөрсөн хугацаа бидэнд хангалттай харууллаа. Нийт ард түмнээс УИХ-д олонхын суудал авсан нам Засгийн газраа байгуулж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх учиртай ч, үе үеийн Ерөнхийлөгчдийн нөлөө их байсаар ирсэн. Тэд төсөвт дарамт учруулсан хууль санаачлах, УИХ, Засгийн газраас санаачилсан хуульд хориг тавих эрхтэй. Үүн дээр Засгийн газарт ч байнга өөрсдийн нөлөөний сайд нараа томилуулж чадаж байсан юм.

Угаас бүхий л хууль дээр хориг тавих эрх мэдэлтэй албан тушаалтанд түүнээс өөрөөр яаж тал засах билээ. Үгүй бол Засгийн  газрын ажлыг хөдөлгөдөггүй юм гэхэд удаашруулж чадна шүү дээ. Тиймээс манайд улс төрийн замналын оргилыг Ерөнхийлөгч гэж хардаг хэрэг. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гэхэд л Ерөнхий сайдад нэр дэвшигчдэд хориг тавьсаар Засгийн газрыг эзэнгүйдүүлж байв. Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс зөвхөн Да.Ганболдыг л гэхэд долоон удаа буцааж байлаа.

Энэ нь 2000 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гол шалтгаан болсон гэдэг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хууль хүчний байгууллагуудыг өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлж байсан гэх хэл ам дагалддаг. Нэгэн цагт журмын нөхөр нь явсан Н.Алтанхуяг түүнийг нь “Шударга бусын хонгил” хэмээж байсан юм.

Иймээс өнгөрсөн 2012-2016 онд төр барьсан АН, өнөөдөр үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоёулаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх нэг л зорилготой байгаа. Харамсалтай нь засаглалынхаа гажуудлыг оношилсон ч, засаж чадахгүй яваа. Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэгчид хэнд зориулж, ямар захиалгаар дуугарч байгаа нь өөр сэдэв. Харин Ерөнхийлөгчийн засаглалын тухай хийрхлийн хор уршиг нь тусдаа зүйл. Ямартаа ч өнөөдөр түмнээ төлөөлж буй 76 гишүүн улс орныг үймээн бужигнаангүй тогтвортой байлгахад нөлөөгөө үзүүлж байна.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэг багана нь болсоор ирлээ. Эдгээр 76 гишүүн дунд сайн, муу, ухаантай, тэнэг, “ухна” гээд ер нь хэн ч байсан иргэдийг төлөөлж, тэднийхээ дуу хоолойг гаргах гэж түмэн өнгөөр дуугарч байна. Засаглалынхаа хувьд ч гурав нь буруу ярихад тав нь эсэргүүцдэг байх бол зөв зам билээ. Харин үүнийг төгөлдөршүүлэх, хяналтыг нь сайжруулах хэрэгцээ бол байгаа. Мөн хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хороонд худаг гаргадаг хүн биш гэдгийг ч нийтэд ойлгуулах шаардлага бий.

Түүх, газар зүйн онцлог, улс төрийн байдал, аж төрлийн уламжлалаасаа шалтгаалаад энэ дэлхийн түмэн хүн өөр өөрийнхөөрөө алдаж, онож байна. Тэдний сургамж гэвэл сайн хүнд найдах биш, зөв механизмаар тасралтгүй явж чадсан нь хөгжил, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хамгаална гэсэн үгс юм.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 1 цаг 58 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 1 цаг 59 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2 цаг 0 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 2 цаг 1 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 2 цаг 14 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 2 цаг 15 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 4 цаг 26 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 4 цаг 34 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 6 цаг 34 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 6 цаг 36 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 6 цаг 40 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 6 цаг 45 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 6 цаг 47 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 6 цаг 50 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 6 цаг 54 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 6 цаг 56 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 6 цаг 57 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 7 цаг 0 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 7 цаг 3 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top