x

“Эрдэнэт”-ийн ирээдүй ба Ш.Батхүүгийн хөлд чирэгдэгсэд

Улсыг бүхлээр нь тэжээдэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр асар их мөнгөний барьцаанд, бас олон улсын шүүхийн хяналтад байна. Өдөр хоног өнгөрөх тусам өрийн барьцаанд орох эрсдэлтэй учраас хазгай гишгэх эрхгүйг “Эрдэнэт” үйлдвэр болоод Засгийн газар хаана хаанаа хүлээн зөвшөөрөөд буй. Тиймээс аль болох хэлэлцээ хийх, хохирол багатай үлдэх гарц хайж байгааг саяхан ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн хэлсэн.

Мөн хэдийгээр Арбитрын шүүхээс үйлдвэрийг татаад байгаа ч хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх байр суурьтай байгаагаа ч мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, есөн жилийн өмнө нэгэн бизнесмэн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, гадны банкнаас зээл авсны гор улс орны хоолойг ийнхүү шахаж эхэллээ. Товчхон тоо хэлбэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан. Түүнээс хойш Арбитрын шүүхэд удаа дараа дуудагдаж, тэр болгонд ялагдал хүлээсээр ирсэн байдаг.

Харин хамгийн эмгэнэлтэй хийгээд одоогийн нөхцөл байдлаас харвал туйлын үнэн нь “Жаст” группийн эзэн Ш.Батхүү нарын эдэлж, хэрэглэсэн мөнгийг төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр төлнө. Аль эсвэл татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргах дээрээ тулчхаад байгаа юм. Олон улсын шүүхийн асуудал нэг тийш болж, Засгийн газар хэлсэндээ хүрч хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх хүртэл шүү дээ.

Ш.БАТХҮҮГИЙН ХАМСААТНУУД

Хууль хяналтын байгууллага “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан хэргийн мөрөөр ороод таван жил болж байгаа ч өнөөг хүртэл тоймтой хариулт өгсөнгүй. Өчигдөрхөн АТГ-аас мэдээлэл хийх үеэр “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээд ергөн хүрээг хамарч байна. “Жаст” групптэй холбоотой 10 гаруй дугаартай эрүүгийн хэрэг үүссэн. Тус бүр дээр нь прокурорын байгууллагаас тогтоол үйлдэж ирсэн хүмүүс ч бий” гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэв.

Төрийн өмчит үйлдвэрийг барьцаалсан хэрэгт Ш.Батхүүгийн хөлд чирэгдэж, түүний хамсаатнаар татагдаад буй цөөнгүй албан тушаалтнууд байгаа юм. Анх гэрээ байгуулах үед Ерөнхий сайд, Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байв зэргээр бүгдийг нарийвчлан шалгах ажиллагаа хийж байгаа сайд асан С.Баяр тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Л .Сугарыг гэрчээр байцаасан. Түүнчлэн “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд “Алтжин” компанийн захирал Г.Алтангаас мэдүүлэг авсан гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Түүнчлэн УБТЗ-ын дарга асан Т.Очирхүүгийн нэр ч баталгаа гаргасан сэжмээр холбогдож байгааг хэвлэлүүд бичиж байна.

Харин “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг шалгаж байгаа аж. Дээр нь нэмэгдээд УИХ-ын гишүүдийн асуулгад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариу өгсөн мэдээлэл дунд зээлийн гэрээтэй холбоотой санхүүгийн баримт бичгүүдэд “Жаст групп” ХХК-ийн захирал Л.Бадамцэцэгийн цуглуулсан гарын үсгүүд байсан. “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзоригийн өгсөн үүргийн дагуу Г.Амарбат, Б.Мөнхжаргал, Г.Галбаатар нар гэрээнд оролцсон нь тогтоогдсон гэж дурдсан байгаа юм. Одоогийн байдлаар ил, далд шалгагдаж байгаа хүмүүс ийм байна.

“ЭРДЭНЭТ” ӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БОЛ ГАДААД ДАХЬ ГҮЙЛГЭЭГ ЗОГСООНО

Дээр дурдсанчлан 2009-2010 онд “Жаст групп” ХХК “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авчээ. Үүнийг нарийвчлан жагсаавал,

  • 2009 оны долоодугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК Стандарт банктай 36 сая ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан.

  • 2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27 сая ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан

  • 2011 оны арванхоёрдугаар сарын 20-нд “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн.

  • 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн байгаа юм.

Мөн энэ хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүүгийн зээлсэн мөнгө, хүүгийн төлбөр дээр ялагдсан бол энэ удаа шүүхийн шийдвэр биелүүлээгүй учраас эд хөрөнгийг нь битүүмжлэх шүүх хуралд наадмын өмнөхөн ялагдал хүлээжээ. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн гадаад дахь мөнгөн гүйлгээг зогсоно. Англи, Шенгень, Азийн тодорхой орнуудад үйлдвэрийн удирдлагууд хөл тавих эрхгүй болох эрсдэлтэйг “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль эрхзүйн хэлтсээс УИХ-ын дэд даргад ирүүлсэн мэдээлэлд бичсэн байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нийтдээ 98 сая ам.долларыг төлөх шийдвэрийг 2018 оны нэгдүгээр сард гаргасан бол төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс өдөрт 75 сая төгрөгийг хүүнд нь төлөх ёстой болсныг хэвлэлүүд хангалттай мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн зургаадугаар сард “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэх үндэслэлээр эд хөрөнгийг нь битүүмжлэх, хөрөнгө хураах шийдвэрийг Арбитрын шүүхээр гаргуулсан байна.

Тодруулбал, өнгөрсөн сарын 6-нд Лондон хотноо болсон давж заалдах шатны шүүх хуралд “Эрдэнэт” үйлдвэр гурван үндэслэлээр ялагдал хүлээснийг дээрх албан бичигт дурджээ.Тухайлбал, үндсэн зээлийн хүү, торгуульд мөнгө төлөх. Мөн нийт өр төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулахын тулд эд хөрөнгийг нь битүүмжлэх. Түүнчлэн санхүүгийн мэдээллийг ил болгож, шүүхэд хандсан зардлаа гаргуулах шийдвэр гарсан байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэл Монгол Улсын эрх ашигтай салшгүй холбоотой. Тиймээс үүнээс цааш үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэхийг Монгол Улсын Засгийн газрын хийх алхам мэднэ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 1 цаг 52 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 1 цаг 53 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 1 цаг 54 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 1 цаг 55 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 2 цаг 8 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 2 цаг 9 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 4 цаг 20 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 4 цаг 28 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 6 цаг 28 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 6 цаг 31 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 6 цаг 34 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 6 цаг 40 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 6 цаг 41 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 6 цаг 44 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 6 цаг 47 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 6 цаг 48 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 6 цаг 50 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 6 цаг 52 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 6 цаг 54 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 6 цаг 57 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top