x

Х.Баттулга: Эрх мэдлийн амт цаашид гашуундуу байх юм шиг байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Россия 24” телевизэд ярилцлага өгчээ.

“Халтмаагийн Баттулга. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн, ялалт байгуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ өндөр албан тушаалд хүрэх зам нь тийм ч дардан байсангүй: Зураач, тамирчин, Жүдо бөхийн дэлхийн аварга, бизнесмен, дараа нь улс төрч болсон түүхтэй.

ОХУ-ын “Россия 24” телевизийн “Формула Власти” нэвтрүүлгийн нэрт сэтгүүлч Михаил Гусман Монгол Улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулгатай улс төр болон хувийн амьдралынх нь талаар ярилцсан”-ыг “AsiaRussia” цахим хуудаст мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Бид тун удахгүй ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд мөнхийн хөрш ОХУ-тай харилцаагаа уламж бэхжүүлж, хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн” хэмээн ярьжээ.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ямар харилцаатай талаархи сэтгүүлчийн асуултад хариулахдаа “2017 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгчйн тангараг өргөснийхөө дараа Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, мөн Будапешт хотноо болсон Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй уулзсан. Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй сайд байхдаа хоёр, гурван удаа уулзаж байсан.

Ерөнхийлөгч болсныхоо дараа Будапештэд анх удаа, дараа нь Дорнын чуулга уулзалтын үеэр хоёр дахь удаагаа, мөн Циндаод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан” хэмээн ярьжээ.

Х.Баттулга Ерөнхийлөгч ОХУ-тай эдийн засгийн уламжлалт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал болохыг дурдсан байна.

Мөн тэрбээр Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Сөрөг хүчний Ардчилсан намаас гарсан Ерөнхийлөгч, парламентын 65 суудал авсан эрх баригч намын хооронд зөрчил байдгийг өгүүлж, Ерөнхийлөгч болсныхоо дараа 21 аймгаар тойрч, ард иргэдтэйгээ уулзсан тухайгаа ярьжээ.

“Бизнес тань өндөр амжилттай явсан байтал яагаад улс төр рүү орсон юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Х.Баттулга Ерөнхийлөгч "Бизнес эрхлэхэд дардан замаар яваагүй ээ. Маш хүнд хүнд үеүд тохиолдож байсан. Энэ тухай зохиолч Төрмөнхийн бичсэн номыг танд бэлэглэнэ ээ" хэмээн хэлжээ.

Мөн сайн багшийн ачаар зураач мэргэжил эзэмшсэн, дөрөвдүгээр ангиасаа орос хэлийг тодорхой хэмжээнд заалгаж, гадны оронд ялангуяа тухайн үеийн ЗХУ-д очиж тэмцээн уралдаанд олон удаа оролцож байсан учраас орос хэл нэн яаралтай сурах шаардлагатай байсан тухайгаа ярьсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Тухайн үед миний амжилтыг өндрөөр үнэлж, дөрвөн өрөө байр, мөн Монгол Улсын гавьяат тамирчинтай тэнцэх хэмжээний шагнал өгч байсан. Тамирчин хүнд дэвжээн дээр ялах, ялагдах гэсэн хоёрхон сонголт байдаг. Бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой. Тийм учраас спортоос өгсөн философи миний дараа дараагийн бизнес, улс төрийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж би ойлгож явдаг” гэжээ.

Улс төрд орсон тухайгаа ярихдаа “1990 оноос хойш 2000 он хүртэл бизнес эрхэлсэн. Энэ хугацаанд улс төрчид спонсор нэхэж эхэлсэн. Улс төрчдийг улс төрд ороход нь тусалсан. Миний хувьд аав, ээжийнхээ нутаг, Улаанбаатар хотоос 600-гаад км зайтай оршдог Баянхонгор аймгаас анх удаа нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байлаа. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоход иргэд надад маш их итгэл хүлээлгэсэн” хэмээн ярьжээ.

Мөн “Монгол орон 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагтай. Улсын нийлслэлд нийт хүн амын 50 хувь нь амьдардаг. Малын тоо толгой 70 сая хүрсэн. Бид уламжлалт мал ахуйгаа хадгалж хөгжүүлэх хэрэгтэй. Харин нийгэм дэлхийтэй харьцах харилцаагаа өргөжүүлэх ёстой” гэжээ. Ерөнхийлөгч малчид малаа маллаад, тэрбумтнууд болох боломтой гээд, төр засгаас малчдад онцгой анхаарал хандуулж буй тухай өгүүлсэн байна.

Х.Баттулга Ерөнхийлөгч “Монгол орон эртнээс буддын шашинтай. Намайг сонгосон хүмүүсийн 70 орчим хувь нь буддын шашинтай учраас эдгээр хүмүүсийнхээ шашин шүтэх эрхийг хүндэлнэ" хэмээн хэлжээ.

Чингис хааны баримал бүтээсэн тухайд сонирхоход “Бид 1990 онд Ардчилсан нийгмийг сонгож, шашин шүтэх эрхийг нээлттэй болгож, Чингис хааныхаа нэрийг ярьж хэлдэг болгосон юм. Тиймээс бидний өвөг дээдэс, бахархал болсон энэ хүнээ 40 метр өндөр, готик суурьтай байшин дээр байрлуулж, иргэд дотор нь ороод морин хуураа сонсож байг гэсэн бэлгэдлээр хийсэн. Хоёр жилийн хугацаанд барьсан” хэмээн ярьсан байна.

Эрх мэдлийн амт (Формула власти) ямар байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Ерөнхийлөгч Х.Баттулга “Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш энэ амт улам гашуун болоод ирсэн. Гэвч би амлалтаа биелүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна. Цаашдаа амт гашуундуу үргэлжлэх юм шиг байна.

Би Монгол Улсын хөгжил дэвшилд миний үүрэг роль маш өндөр түвшинд байх ёстой гэдгийг өдөр, шөнөгүй бодож явдаг. Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа амжилттайгаар дуусгамаар байна" хэмээн өгүүлжээ.

Д.ТУЯА

medee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2 цаг 16 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2 цаг 16 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2 цаг 17 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 2 цаг 18 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 2 цаг 31 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 2 цаг 32 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 4 цаг 44 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 4 цаг 52 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 6 цаг 51 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 6 цаг 54 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 6 цаг 57 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 7 цаг 3 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 7 цаг 4 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 7 цаг 7 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 11 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 7 цаг 11 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 7 цаг 13 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 7 цаг 15 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 7 цаг 18 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 7 цаг 20 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top