УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн ч хариуцагчийн талаас хүсэлт гаргаж завсарласан байна.
Шүүх бүрэлдэхүүн яг одоо хариуцагчийн хүсэлтийг хэлэлцэж байна.
Шүүх хурлын анхны тов 2018 оны наймдугаар сарын 17-нд болохоор гарсан ч шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магалдлагаа ирүүлж, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, өнөөдрийн 11:00 цагт хаалттай явуулахаар товлонсон билээ.