x

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Ноён Ван И уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлаад, ийнхүү хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад хариу мэндчилгээг нь уламжлахыг хүсээд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн үр өгөөжтэй хөгжүүлэх талаар тодорхой саналуудаа илэрхийлсэн юм. Монгол Улсаас хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлоход татварын дэмжлэг үзүүлэх болон ОХУ-БНХАУ-ыг холбосон дэд бүтцийг Монгол Улсын нутгаар дамжуулахад тус улсыг анхаарахыг хүслээ. Мөн ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо, энэ ойг угтсан бодит үр дүнтэй ажил хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И хоёр улсын хамтын ажиллагаа ирээдүйд бүхий л салбарт үр дүнтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурдаад, БНХАУ үйлдвэрлэл, хөдөө, аж ахуй болон төмөр замын салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг ирэх жилүүдэд үр дүнтэй хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж байгаа албан айлчлалд амжилт хүслээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 5 цаг 10 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 5 цаг 11 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 5 цаг 12 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 5 цаг 12 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 5 цаг 26 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 5 цаг 26 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 7 цаг 38 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 7 цаг 46 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 9 цаг 46 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 9 цаг 48 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 9 цаг 52 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 9 цаг 57 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 9 цаг 59 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 10 цаг 2 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 5 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 10 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 10 цаг 8 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 10 цаг 9 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 10 цаг 12 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 10 цаг 15 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top