x

Д.Цогтбаатар: Монгол улс, БНХАУ-ын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхээр хэлэлцлээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр ирлээ. Түүний айлчлал гурван өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр 13:00 цагаас Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийснээр эхэллээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, Улсын Их хурлын дарга М.Энхболдод бараалхана.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийжээ. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад энэ өдрүүдэд миний урилгаар айлчилж байна.
БНХАУ-ын шинэ Засгийн газар томилогдсоны дараах анхны айчлал гэдгээрээ онцлогтой.

Дөнгөж сая бидний хийсэн хэлэлцээ амжилттай, найрсаг болж өнгөрлөө. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцлоо. Мөн бүс нутаг болон өөрсдийн сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Хоёр тал өндөр дээд хэмжээний уулзалтуудыг дахин хийх талаар ярилцлаа. Ирэх жил Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. БНХАУ-тай 70 жилийн дипломат харилцаатай 10-аад орон байдгийн нэг нь Монгол Улс юм. БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн орон бол Монгол Улс БНХАУ-ыг НҮБ дахь өөрийн байр суурийг бэхжүүлэхэд дэмжиж байсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх онд БНХАУ-д айлчлах урилгыг дахин нотоллоо.Хоёр улсын харилцаа бүс нутгийн хэмжээнд үлгэр жишээ болж байгаа. БНХАУ Монгол Улсын бие даасан хараат бус байдлыг эрхэмлэхээ мэдэгдсэн. Хоёр талын худалдааг нэмэгдүүлж 15 тэрбум долларт хүргэхэд зорьж ажиллахаар хэлэлцэв.

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн ажил эхэлж байгаа бөгөөд Нээлтийн ажиллагааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна. 

Мөн сая хийсэн уулзалтаараа уул уурхайгаас бусад салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ноён Ван И-тэй санал нийллээ.  Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажил ийнхүү эхэлж байна. 

Замын-Үүд-Эрээний бүсүүдийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо. 

Монгол-Хятад хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлж, үргэлжлүүлэх, чухал шинэ үр дүнд хүрсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна" гэлээ.

Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлмээр байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Монгол Улсад айлчилж ирсэндээ маш их баяртай байна. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд манай улсад ирсэн.

Хоёр талын харилцааг цаашид үндсэн дөрвөн чиглэлд хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Хятадын талаас Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлмээр байна.

Хоёр тал тус, тусын язгуур эрх ашгаа хамгаалахаа илэрхийллээ. Цаашид өндөр, дээд түвшний төрийн айлчлалыг хадгалахад анхаарч ажиллана.

Харилцан зорчсон иргэдийн тоог 3 саяд хүргэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Хятад, Монгол, Орос гурван орны харицааг хөгжүүлж, эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх жил БНХАУ-д айлчилна гэдэгт бид их баяртай байна. Мөн Д.Цогтбаатар сайдыг дараа жил БНХАУ-д айлчилж ирэхийг урьсан" гэлээ.

Мэдээллийн дараа сайд нар хэвлэлийнхний сонирхсон асуултад хариуллаа.

Асуулт: БНХАУ-ын сэтгүүлч,

- БНХАУ-ын зүгээс үзүүлсэн буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээл Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөжтэй байна вэ. Цаашид хөрөнгө оруулалтыг хэрхэн үргэлжлүүлэх вэ? 

Хариулт: Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар, 

- Хоёр орны харилцаа стратегийн түвшинд хүрсэн. Бие биенийхээ язгуур эрх ашгийг дэмжсэн хэлбэртэй байгаа юм. БНХАУ-аас үзүүлж ирсэн зээл тусламж Монголын нийгэм эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Спорт, эрүүл мэндийн байгууллага, боловсролын салбар дахь хамтын ажиллагаа бүгд манай улсын иргэдэд хүрсэн.  

Одоо харилцааны шинэ зарчмуудаа ярьж байна. Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх бөгөөд бүтцийг чанарыг сайжруулах талаар ярилаа. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санал тавьсан. Үүнийг Ван И сайд хүлээн зөвшөөрсөн байгаа. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүнийг экспортлохоор ярилаа.

Монгол Улс хөгжихдөө өрийн дарамтанд орохгүй байхаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ёстой гэсэн зарчим дээр тохиролцож байна. 

Бид Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлж, тэндээс олох орлогоо нэмэгдүүлэхээр энэ нь Монголын эдийн засагт бодитой хувь нэмэр болох юм.

2007-2017 онд БНХАУ-тай хийсэн худалдаа дандаа эерэг тэнцэлтэй байсан. Энэ хугацаанд Монгол Улс Хятадаас импортолсноосоо илүү их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг экспортолж, үүний дүнд валютын нөөцөө бүрдүүлж ирсэн.

БНХАУ Монголын хоёр дахь том хөрөнгө оруулагч юм. Энэ худалдааны дүнд манай үйлдвэрүүд олон хүнийг ажлын байраар хангаж, экспортыг амжилттай явуулж, валютын нөөцийн хуримтлалыг бий болгосон.

Хариулт: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И,

- Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлж, Монгол иргэдийн аж амьдралд тус дэм болж байгаадаа баяртай байна. Хятад улс мөн ядуу хүнд байх үед Монгол Улс тусалж байсан. 

Монголын талд хөнгөлөлт зээл үзүүлсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй ТЭЗҮ-тэй. Бидний зүгээс өрийн дарамт үзүүлэхгүй гэж найдаж байна. Түүнчлэн БНХАУ руу экспорт хийх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. 

Бүх Монголын ард түмэн цаашид улам сайхан амьдарна гэж бид итгэж байна. Мөн та бүхнийг Хятадын хурдацтай хөгжих хурдан галт тэргэнд суухыг урьж байна. 

Бид Монголын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллана. Энэ нь Монголын хөгжлийн хамгийн хэцүү асуудлыг шийдвэрлэхэд тусална.

Гадаад харилцааны сайдын хэлсэн бодлыг ойлгосон. Монголын талын хүсэлтээр Хятадын компаниудаар судалгаа хийлгэнэ. Монголын сайн найз, сайн хөршийн хувьд Хятад улс чин сэтгэлээр тусалж ирсэн. Хоёр талын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан ашигтай хамт хожих зарчмыг бий болгоно.

"Бүс ба зам" санаачилга бол Хятадын зүгээс санаачилсан маш том төсөл. Энэ бол геополитик биш. Бүх улс орны хоорондын хөгжлийн стартегийг уялдуудлах замаар шинэ орон зай гаргаж, шинэ хамтын ажиллагаагаар хамтын хөгжил цэцэглэлт бий болгоно. Бүх улс оронтой энэ сайхан боломжийг хуваалцана гэдэгт итгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 5 цаг 30 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 5 цаг 31 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 5 цаг 32 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 5 цаг 33 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 5 цаг 46 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 5 цаг 47 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 7 цаг 58 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 8 цаг 6 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 10 цаг 6 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 10 цаг 9 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 10 цаг 12 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 10 цаг 18 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 10 цаг 19 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 10 цаг 22 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 25 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 10 цаг 26 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 10 цаг 28 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 10 цаг 29 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 10 цаг 32 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 10 цаг 35 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top