x

Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногт оруулна

60 тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаа" гэсэн агуулгатай байна. 

Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо.

Мөн Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна.

Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа.

Хэсэг парламентын гишүүд зуны хоёр сарын хугацаанд нэг асуудал дээр төвлөрөөд ажиллахад хэрэгсэхгүй болоод хаагдсан байсан хэргийн талаар ийм шийдэлд хүрч чадлаа. Тэгэхээр цаашдаа бүх парламентын гишүүд нэгдээд ажиллавал ард иргэдийн хүсээд байгаа шударга ёсыг бий болгож чадна хэмээх итгэл үнэмшилтэй ажилласан.

Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана.

Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг бол манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа.

Харамсаж байгаагаа илэрхийлсэн бичгийг би тэр хүн харамсаж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Тэр хүн өөрөө тэгж ойлгохгүй байгаа бол мэдэгдэл хийх байх.

Ээлжит бус чуулганы хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын 26 гишүүн шаардчихсан байхад зарлахгүй байж байгаад ээлжит чуулган эхэлбэл Үндсэн хуулийн зөрчил болно.

60 тэрбумын хэрэгт холбоотой утсыг ажиллуулсан. Тус утсаар ирсэн мэдээллүүдийг нэгтгээд Тагнуулын Ерөнхий Газарт шилжүүлж байгаа.

Зөвхөн 60 тэрбумын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй. Тухайлбал, Стандарт банкны хэрэг байна. Эдгээр хэрэг дээр ард түмэн, УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн хамтраад ажиллах хэрэгтэй байна" гэлээ.

УИХ-ын даргаас ирүүлсэн албан бичиг:

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.24.174)
    Hehe. Ene odoo yu ve.
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.186.98)
    Ene zaluug uls orondoo ihiig hiij buteeh hun gej boddog
    2018 оны 08 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 5 цаг 33 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 5 цаг 34 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 5 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 5 цаг 35 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 5 цаг 49 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 5 цаг 49 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 8 цаг 1 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 8 цаг 9 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 10 цаг 9 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 10 цаг 11 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 10 цаг 14 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 10 цаг 20 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 10 цаг 21 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 10 цаг 25 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 28 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 10 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 10 цаг 31 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 10 цаг 32 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 10 цаг 35 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 10 цаг 38 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top