Дөрөвдүгээр сард “Facebook” пэйж хуудас болон зар сурталчилгааг нээлттэй, ил тод болгоно гэж зарласан. Ингээд зургаадугаар сарын 28-нд пэйж хуудас бүрт “Info and Ads” хэсгийг нээжээ. Энэхүү хэсгийг пэйж хуудас, зар сурталчилгааг явуулах ил тод байдлыг хангахын тулд зохион бүтээсэн байна.
“Info and Ads” хэсэгт нэвтэрснээр фэйсбүүк дахь бүх хэрэглэгч тухайн пэйж хуудсанд "sponsor" хийсэн зар сурталчилгааг нээлттэй харахаас гадна пэйжүүд нэрээ хэдэн удаа, яаж өөрчилж байсныг харах боломжтой боллоо. Пэйж хуудсанд ямар мэдээг "sponsor" хийснийг харах боломжтой ч хэдэн төгрөгөөр хийж буй нь харагдахгүй.
Гол зорилго нь сонгуульд хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх, хэрэглэгчдийг илүү их мэдээллээр хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм.
Шерил Сэндберг “Улс төрийн зар сурталчилгааны зохицуулалтыг талаар нарийвчлан судалж байгаа. Энэ бол эхний алхам.” гэжээ. Бразилд аравдугаар сард болох сонгуулиар улс төрийн зар сурталчилгааны мэдээнд тэмдэг тавих ажил хэрэгжих аж.
Фэйсбүүк нэрээ “огцом” өөрчилсөн зарим пэйжүүдийг сонирхуулж байна.
Эх сурвалж: gogo.mn