x

С.Амарсайхан: Авлига авсан мөнгөөрөө намайг зайлуулна гэж байхгүй шүү

НИТХ-ын дарга С.Амарсайхантай холбоотой “Зүүн баян рефайнери” компанийн асуудал сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "С.Амарсайханы эзэмшлийн компанид олгосон газрыг цуцалбал С.Батболд өөрөө огцорно. Энэ хүмүүс хоорондоо холбоотой" гэсэн мэдэгдлийг Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр хийсэн. Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн үгийг үгүйсгэж доорх тайлбарыг хийсэн байна. Тэр:

-“Амарсайхан гэдэг хувь хүний эзэмшлийн компанид ямар нэгэн асуудал байхгүй. Бүтэн хаваржингаа, зунжингаа гүтгэж байна. Сүүлийн үед зохион байгуулалттай гүтгэх, доромжлох, шантаажлах ажил газар авч байна. Намын, төрийн нэрээр, төсвийн мөнгөөр олон жил ажил амьдралаа залгуулж ирсэн нөхөд авсан авлигынхаа мөнгийг хэвлэл мэдээлэл, сошиалаар цацаж Амарсайханыг зайлуулах санаатай байна. Авлига авсан мөнгөөрөө гутааж, доромжлоод Амарсайханыг зайлуулна гэвэл эндүүрэл. Би нийслэлийн 1.5 сая хүний аюулгүй байдал, өдөр тутмын амьдралыг хариуцаж байгаа хүн. УИХ-ын гишүүн элдэв юм ярихаар араас нь хөөгөөд явах шаардлага надад байхгүй. Тэр Б.Пүрэвдорж гишүүн их сонин юм ярьж байна лээ. Амарсайханы нэр дээрх газрыг цуцал ч гэх шиг. Юу ярьж байгаагаа ч мэдэхгүй. УИХ-ын гишүүд хувийн мөрдөгч, хөлсний гүтгэгч болчихсон юм уу гэж ойлгоход хүрч байна.

УИХ-д байгаа зарим нөхөд улс орноо элгээр нь хэвтүүлчихээд иддэг төсөв мөнгө нь байхгүй, худалддаг арилждаг албан тушаал нь байхгүй болчихоор шантааж хийдэг болсон байна. 10 хүн ажиллуулж, 10 төгрөгийн татвар төлж үзээгүй байж тэгж болохгүй. Би төрийн байгууллагад олон жил бугшсан асуудлыг зөв тал руу нь болгохын тулд ажиллаж байгаа. Газартай холбоотой асуудлыг би анх хөндөж тавьсан. Албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Мафийн сүлжээнд орчихсон хүмүүсийн гар хөл болчихсон хүмүүс олон байна. Үүнээс үүдэж янз бүрийн гүтгэлэг явж байгаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 6 цаг 44 мин Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 6 цаг 45 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 6 цаг 45 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ 6 цаг 46 мин ЕБС-ийн сурагчдын хичээл ирэх даваа гаргаас эхэлнэ 7 цаг 0 мин Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотыг амьдрахад таатай, амьд хот болгохоор төлөвлөөд байна 7 цаг 0 мин Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА ГАРЛАА 9 цаг 12 мин С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдог, итгэж болохуйц, яах аргагүй төрийн хүн байсан 9 цаг 20 мин Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 11 цаг 20 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 11 цаг 22 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 11 цаг 25 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 11 цаг 31 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 11 цаг 32 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 11 цаг 36 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 39 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 11 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 11 цаг 42 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 11 цаг 43 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 11 цаг 46 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 11 цаг 49 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top